Балтын тэнгисийн боомт хот Гданскийн дарга хандивын арга хэмжээн дээр хутгалуулж, амь насаа алдах шахсан байна. Польш улсад жил бүр болдог зул сарын хандивын арга хэмжээний үеэр 27 настай этгээд хотын даргын амь насыг хороохыг завджээ. Хотын дарга Павель Адамович руу дайрахын өмнөхөн олон нийтийн хандивын арга хэмжээн дээр байгаа зургаа авч инстаграмм хуудсандаа байршуулаад байсан аж. Арга хэмжээнд оролцохоор ирсэн олон зуун зочин халдлага гарсны дараа хүнд цочролд орсон байна.
53 настай хотын даргын амь насыг аварсан ч биеийн байдал нь хүнд байгааг эмч мэргэжилтнүүд мэдэгджээ. Тэрээр Гданск хотын даргаар 20 орчим жил ажилласан сөрөг хүчний “Иргэний платформ” намын гишүүн юм. Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн өмнө нь “Иргэний платформ” намын үед хоригдож байжээ. Халдлага үйлдэх үеэрээ “Адамович үхсэн, түүний намын буруугаас болж хэлмэгдэж шоронд суусан” гэж хашгирчээ.
Польш улсад жил бүр болдог зул сарын хандивын арга хэмжээн дээр цугласан мөнгийг хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар төлөвлөсөн байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна