Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэл болон 2019 оны төсвийг танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төвсийн орлого анх удаа 10 их наядыг давлаа. 2010 оноос хойш төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарч, төсвийн орлого 2 их наядаар давж биелсэн байна.
Төсөв ашигтай гарахад нөлөөлсөн нэг зүйл нь Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөнтэй холбоотой аж. 2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 680,000 хүнд 78 тэрбум төгрөг өгч байсан бол одоо 808,000 хүнд 120 тэрбум төгрөг өгөхөөр байна. Буцаан олголт ойрын 2-3 долоо хоногт иргэдийн дансанд орно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна