Өнөөдөр Ираны нийслэл Тегеран хотоос баруун тийш цэргийн тээврийн “Боинг 707” нисэх онгоц осолдлоо. Онгоцонд 16 хүн байсны 15 нь газар дээрээ амиа алджээ. Ослын үеэр амьд үлдсэн нислэгийн инженерийг эмнэлэгт хүргэсэн байна.
Reuters-ийн мэдээллэж байгаагаар цаг агаарын байдал муу байснаас ачаа тээврийн онгоц осолдсон гэжээ. Ираны төрийн мэдлийн телевизийн сувгаар цэргийн онгоц Кыргызстаны Бишкек хотоос мах тээвэрлэж Ираны Паям Эйр нисэх буудлыг чиглэсэн байжээ.
Онгоц цаг агаарын хүнд байдлаас болж Каражийн ойролцоо Фат нисэх буудалд ослын буулт хийх гэж байгаад осолдсон байна. Тодруулбал газардах зурвасын төгсгөлд ирээд галд автжээ. Ослын газраас өтгөн утаа гарч, аврах багийнхан ажиллаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна