Одоогийн Санкт-Петербург буюу Ленинград хотыг фашистын бүслэлтээс гарсны 75 жилийн ойн парадад Оросын шинэ үеийн зэвсэглэлийн бахархал болсон "С-400" болон "Искандер-М" пуужингийн компдесийг оролцуулна хэмээн ОХУ-ын Баруун тойргийн цэргийн командлалын хэвлэлийн алба мэдээллээ.Ленинград хотыг фашистын бүслэлтээс чөлөөлсний 75 жилийн ойн баярыг энэ 2019 оны нэгдүгээр сарын 27-нд Санкт-Петербург хотод тэмдэглэх юм.
Пуужингийн шинэ системүүдээс гадна цэргийн шинэ техникүүдийг мөн парадын үеэр үзүүлэхээр бэлтгэж байна.Парадад нийтдээ цэргийн 2500 алба хаагч, 80 төрлийн машин техник оролцоно. Үүнд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Т-34 бас байх ажээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн арми Ленинград хотыг 1941 оны есдүгээр сарын 8-нд бүсэлж эхэлсэн бөгөөд тус хот дайсанд бууж өгөлгүй бүслэлтэд бараг 900 хоносон юм. Тус хотын Ладожский нууран дээгүүрх “Амьдралын зам” гэж нэрлэгдсэн ганц жимээр хоол хүнсээ татаж байсан түүхтэй.
Бүслэлтийг 1943 оны нэгдүгээр сарын 18-нд сэтэлж чадсан бөгөөд бүрэн чөлөөлөгдсөн өдөр нь 1944 оны нэгдүгээр сарын 27 юм. Ленинградын бүслэлтийн үеэр 400 мянган хүн амь үрэгдсэн, гэхдээ зарим баримтаар нас барсан хүний тоог нэг сая 500 мянга гэдэг. Нюрнбергийн шүүх процессын үеэр Ленинградын бүслэлтийн үеэр амь үрэгдсэн хүний тоог 632 мянга хэмээн тодорхойлжээ. Тэдний дөнгөж гурван хувь нь л их бууны суманд өртөж амь эрсэдсэн харин үлдсэн 97 хувь өлсгөлөнгөөр хорвоог орхисон гэж үздэг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна