Хинду шашинтнуудын Кумбха Мела нь Энэтхэгийн төдийгүй дэлхийн хэмжээнд тэмдэглэдэг хамгийн том шашны баяр юм. Энэ долоо хоногийн даваа гарагт эхэлсэн шашны баяр 49 хоног үргэлжилж 150 сая гаруй мөргөлч ариун усанд нүгэлээ угаахаар ирнэ гэж тооцож байна. Өнөөдөр Кумбха Мелагийн хоёр дахь өдөр эхэлсэн ба одоогоор 15 сая хүн ариун усанд угаал үйлдсэн гэж албаныхан мэдээлжээ.
Уг баяр нь Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Праяграж буюу эртний Аллахабад хотод болдог аж. Хинду шашны сүсэгтэн олон хотын Сарасвати домогт мөрний усанд орж биеийн болоод сэтгэлийн урьд болоод одоо насандаа үйлдсэн нүгэл, хир буртгаа угааж ёслол үйлддэг байна. Энэ мөрөн ариун Ганга, Ямуна мөрөнтэй нийлэн урсдаг тул мөрний усанд орвол ариусдаг хэмээн итгэдэг юм.
Дотоодын мөргөлчдөөс гадна дэлхийн хамгийн том шашны баярыг үзэхээр олон сая гадны жуулчин ирдэг. Үүнтэй холбогдуулан баярын бэлтгэл ажилд эрх баригчид анхаарал хандуулж, хэт их бөөгнөрлөөс болж сүсэгтэн олон амь насаа алдахаас сэргийлдэг.
Шашны баярт зориулан Засгийн газар 282,000 сая ам.долларт багтааж 120,000 бие засах газар, 30,000 цагдаа,
4,000 утасгүй интернэт цацагч, 1,000 хяналтын камер, 450 ор, 150 түргэний машин бүхий 22 эмнэлэг, 40 гал унтраах баг
600 гал тогоо бүхий, 40 хоолны цэг, 2,500 га талбайд түр байрлах майхан бэлдэж, 300 км замд иргэдийг тээвэрлэх, 500 автобус,
1,500 рикшаг ажиллуулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна