Индонези улсын сувдны фермэд Мэрри нэртэй 4,4 метр урт 700 кг жинтэй аварга матрыг хууль бусаар тэжээж байжээ.
Фермийн ажилтан Дэйзи Туво гэгч эмэгтэй тэжээвэр матрыг хооллох гэж байгаад хашлага руу унаж идүүлсэн хэрэг гарсан байна.
Бусад ажилтнууд матранд идүүлээд үлдсэн эмэгтэйн цогцсыг хашлага дотроос олсон гэжээ.
Матрыг хүний аминд хүрсний дараа зэрлэг амьтан аврах газарлуу илгээхийн тулд гурван цаг гаруйн хугацаа зарцуулсан байна.
Холбогдох албаны хүмүүс Мэрри матрыг хууль бусаар тэжээж байсан эзнийг олж чадаагүй гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна