Лука Дончич анхны “Трипл дабл”-аа хийлээ

2019/01/22
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Даллас Маверикс багийн рууки залуу Лука Дончич энэ улиралд олон амжилтын эзэн болж байна. 8 өдрийн өмнө Леброн Жеймсээс хойш 25 –аас дээш оноо, 10-аас дээш ашигтай дамжуулалт өгсөн залуу тоглогч болсон бол энэ өдөр бас нэгэн амжилтыг үзүүлжээ. Лука Дончич энэ өдөр карьерийнхаа анхны Трипл даблаа толилуулж, Милуоки Бакс багийн эсрэг 18 оноо, 11 самбар, 10 ашигтай дамжуулалтыг хийсэн байна. Ингэснээр Словени легионер үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд хамгийн залуудаа трипл дабл хийсэн 2 дахь залуу тоглогч боллоо. Дончич 19 нас 327 өдөртэйдээ энэ амжилтын эзэн болсон бол түүнээс 10 өдрийн зөрүүгээр Филадельфи 76 багийн Маркель Фульц дээд амжилтыг эзэмшиж байна. Маркелл Фульц 2017-18 оны улиралд Милуоки Бакс багийн эсрэг 13 оноо, 10 самбар, 10 ашигтай дамжуулалтыг хийж байжээ.

Хамгийн залуудаа трипл дабл хийсэн тоглогчид:

Маркелл Фульц /Филадельфи 76/ - 19 нас 317 өдөр
Лука Дончич /Даллас Маверикс/ - 19 нас 327 өдөр
Лонзо Болл /Лос-Анжелес Лейкерс/ - 20 нас 15 өдөр
Леброн Жеймс /Кливленд Кавальерс/ - 20 нас 20 өдөр
Дэннис Смит Жуниор /Даллас Маверикс/ - 20 нас 34 өдөр 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна