Цөмийн зэвсэгтэй 5 орны албан ёсны хурлыг энэ сарын 30-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулахаар болжээ. БНХАУ цөмийн зэвсэгтэй 5 орны олон улсын механизмын дарга орон болсны хувьд энэхүү албан ёсны хурлыг зохион байгуулна гэж тус улсын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин өчигдөр орой мэдэгдсэн байна.
Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц нь "цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй гэрээ"-ний хуулийн дагуух цөмийн зэвсэг бүхий орон юм. Гэрээг хэлэлцүүлэх явцад цөмийн зэвсэгтэй 5 орны зохицуулалтын механизмыг аажмаар буй болгосон. Тус 5 орон хоёр жилийн турш анх удаагаа албан ёсоор хуралдаж буй нь энэ юм. Сүүлийн өдрүүдэд талууд нягт харилцаж, Бээжингийн хуралдаанд идэвхтэй бэлтгэж байна гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна