"Байгаль нуурын тэшүүрийн марафон" олон улсын тэмцээний бүртгэл эхэллээ. Тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Буриадын Ольхон дүүргийн Сахюрта тосгоны Базарная губа-д болно. Хүссэн хүн болгон оролцож болох бөгөөд хүүхдүүд 100 метр, насанд хүрэгчид 5-100 км-ийн зайд өрсөлдөнө.
Энэ жилийн уралдаанд ОХУ, Герман, Голланд, Эстони, Япон, Хятад, Монголоос гадна Африкийн Нигерийн тамирчид ч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Гурван өдрийн дотор албан ёсны тэмцээнээс гадна шөнийн уралдаан, усны хувцастай тэшилт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна