Ш.Алтантуяа агсны хүү шүүхэд мэдүүлэг өглөө

2019/02/01
Малайзын Дээд шүүх Ш.Алтантуяа агсны хэргийг хэлэлцэж байгаа билээ. Энэхүү шүүх хурлын талаарх мэдээлэлд Малайзын хэвлэлүүд анхаарал хандуулсан хэвээр байна. Ш.Алтантуяа агсныг хөнөөсөн хэргийн захиалагч нь Ерөнхий сайд асан Нажиб Разак байсан гэх хардлага байсаар буй. Тэгвэл Ш.Алтантуяа агсны гэр бүл Малайзын Засгийн газраас 100 сая малайз ринггит нэхэмжилжээ /24.4 сая орчим ам.доллар/. Ш.Алтантуяа агсны хүү Мөнгөншагай өнгөрсөн мягмар гаригт Дээд шүүхэд мэдүүлэг өгсөн байна. Энэ үедээ шүүгдэгч Абдул Разак Багиндагийн өмгөөлөгч Манжит Сингх Диллоны асуултад хариулсан байна.

Тэрээр ээжийгээ нас барснаас хойш ээжийнхээ талд өссөн, мөн ээжийнх нь үхэлтэй холбоотой таагүй явдал гарахаас сэргийлж нэрээ хүртэл сольсон талаараа мэдүүлжээ.

Ш.Алтантуяа агсны хүү шүүхэд мэдүүлэг өглөөМанжит Сингх түүнээс эцэгтэйгээ ямар харилцаатай байдал талаар нь нэлээд дэлгэрэнгүй асуусан байна. Мөнгөншагай энэ асуултад "Ээжийг нас барсны дараа эцэг маань намайг авахаас татгалзсан. Тэр өөр гэр бүлтэй хүүхдүүдтэй болсон тиймээс намайг өөр дээрээ авах боломжгүй гэж эр хүн шиг хэлсэн. Хожим тэрээр үүнийхээ төлөө надаас уучлалт гуйсан" хэмээн өгүүлсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна