Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ

2019/02/19
Нийслэлийн прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хянан хэлэлцээд шийдвэрээ гаргажээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна