Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ 2015 онд Малайзын шүүхээс ялын дээд хэмжээ аваад байсан Сирул Азхар батлан даалтаар суллагдаж улмаар Австралид орогноод байсан юм. Даваа гарагт Австралийн шүүхээс түүнийг албадан гаргах шийдвэр гаргажээ. Сирул Азхар өөрийгөө улс төрийн золиос гэж мэдэгдэн орогнол хүссэн ч Австралийн Засгийн газраас хүний амь насыг хөнөөсөн хэрэгтнийг ойрын хугацаанд албадан гаргахаа мэдэгджээ.
Малайзын хуучин Ерөнхий сайд Нажиб Разакын бие хамгаалагчаар ажиллаж байсан Сирул Азхар нь 2006 онд Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөх захиалгыг биечлэн гүйцэтгэсэн байдаг.Түүнийг цагдаагийн ажилтан Азлих Хадрагийн хамт бүсгүйг толгойн тус газарт нь буудаж хөнөөн, биед нь тэсрэх бодис зүүн дэлбэлж ул мөрөө балласан гэдгийг шинжээчид тогтоосон юм. Малайзын сөрөг хүчин засгийн эрхэнд гарсны дараагаас олон жил дарагдаад байсан энэ хэрэг ахин сөхөгдөж улмаар тус улсын дээд шүүх хэргийг хэлэлцэж эхлээд байгаа юм.Өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн шүүх хурал ирэх тавдугаар сар хүртэл түр хойшлоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна