2 сарын 27: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2019/02/27
 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд  болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар  2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 1-3 градус дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна