Англи хэл сурах шилдэг 10 арга

Өчигдөр 14 цаг 56 минут
Яагаад Англи хэлийг сурах шаардлагатай вэ?

Англи хэл бол дэлхийн хамгийн олон хэлээр ярьдаг, бичигдсэн хэлүүдийн нэг юм. Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд компьютер болон интернетийн мэдээллийн 80% нь англи хэл дээр байна.

Сонин, сэтгүүлийн 50-иас илүү хувь нь уншдаг англи хэл дээр,мөн бүх и-мэйл, факсуудын дөрөвний нэгийг англи хэлээр илгээж хүлээн авдаг. Дэлхий дээрх хамгийн том телевизүүдийн тав буюу CBS, NBC, ABC, BBC, CBC зэрэг телевизүүд англи хэлээр дамжуулан дэлхий даяар сая сая хүнд хүрч үйлчилдэг.

Тэгэхээр та дэлхийн аль ч оронд аялахаар, сурахаар, ажиллаж амьдрахаар очсон бусадтай ойлголцохын тулд хамгийн түрүүнд англи хэл хэрэг болно. 

Танд англи хэл сурахад хүндрэлтэй байдаг бол дараах зөвөлгөөг уншаарай.

Гарт ойрхон, нүдэнд харагдаж буй англи хэл дээрх бүхий л зүйлсийг унш

Сонгодог уран зохиол, сонин, вебсайт, имэйл, нийгмийн мэдээллийн суваг, эм, тарианы хайрцаг хэрэв англи хэл дээр байвал үүнийг уншаарай. Яагаад? Энэ нь таны мэдэхгүй олон үгсүүдээр дүүрэн байх болно.

Та тэдгээр үгсүүдийг ойлгох гэж толь бичиг ашиглах юмуу хэн нэгнээс асууснаар тухайн үгийг эргэн мартахааргүй цээжлэх болно.

2. Шинэ үгсийг анхааралтай тогтоож бичиж тэмдэглэ

Энэ зөвлөгөөг сонгодог нь том шалтгаантай. Учир нь англи хэл сурч байгаа хүмүүс ихэвчлэн мартмааргүй байгаа юмуу өөр зүйлд ашиглах шаардлагаар шинээр сонссон үгээ тогтоон авахын тулд тэмдэглэж авдаг. Хэрэг болох үед гаргаж ирж нэг л удаа ашиглахад тэр үг дахин мартагддаггүй.

 3.Ичиж зоволгүй англи хэлтэй хүнтэй ярилц

Мэдээжийн хэрэг дан бичгийн хэл сурчихаад ярилцаж чадахгүй байна гэдэг асуудал.Тэгээд ч бичиж ойлголцсоноос шууд ярилцах нь илүү хялбар байдаг. Олон хүмүүс англиар хэлж байгааг нь ойлгодог боловч ярьж чаддаггүй гэсэн байдаг. Англи хэлтэй хүн таарвал боломж олдсон дээр нь ичиж санаа зоволгүй ярихыг хичээ. Хэн ч таныг шоолохгүй. Тэд ч гэсэн анх англи хэл сурахдаа тийм л байсан.

 4.Podcast буюу Youtube суваг

Таны хобби, хоолны жор, дуу, бичлэг гээд өөрийн сонирхож буй сэдвээр англи хэлтэй podcast эсвэл Youtube сувгийг ашигла. Ашиглаж байх үед мэдэхгүй үг, өгүүлбэр гарах бүрт ойлгохын тулд та өөрийн эрхгүй хичээх болно. Үнэ төлбөргүй Интернет хичээлд ч хамаагүй бүртгүүлээд сурч болох юм.

  5.Гадаад явах

Гадаад хэлийг нутагт нь сурахад илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ та очихоосоо өмнө англиар ойр зуурын зайлшгүй хэрэг болох үгнүүдийг мэддэг байх шаардлагатай. Харин очсоныхоо дараа та жинхэнэ утгаараа Англи хэлийг дүрмийн дагуу ямар ч асуудалгүй сурахаас өөр аргагүй байх болно.

6.Найзуудыгаа ашигла

Англи хэлээр онлайнаар холбогддог найз нөхөдтэй юу? Сошиал орчин хөгжиж байгааг ашиглан онлайнаар гадаад найзуудтай бол. Англи хэлтэй найзууд ч байж болно, англи хэл сурч байгаа өөр орны найз ч байж болно. Өдөр тутмынхаа үйл явдлын талаар хоорондоо бичиж шинэ үг гарч ирэхэд цээжлэн үгийн сангаа нэмээд байж болно шүү дээ.

 7.Олон асуулт асуу

Мэдлэгийнхээ хүрээнд өөрийнхөө шинээр мэдмээр байгаа зүйлээ мэддэг англи үгнүүдээ ашиглан асуулт асуу. Хэрэв та англи хэлний сургалтанд суудаг бол багшаасаа эсвэл ширээний андаасаа ч асууж болно. Хариултыг нь эхэндээ ойлгохгүй хүндрэлтэй байсан ч удахгүй таны сонсголд дассанаар ойлгодог болно. Үүнийг бид “чихээ онгойлгох” гэж ярьдаг шүү дээ...

8.Шүтдэг гадаад хүнээ ашигла

Өөрийн хүссэн англи хэлээр ярьдаг жүжигчин эсвэл дуучныг сонгон суралцах замаар суралцаж болно. Англи хэл дээр шүтэж хүндэлж явдаг алдартныхаа ярилцлагыг олоод дахин дахин унш.Магадгүй түүний хэлэх дуртай үг таныхтай адилхан, та тэр үгээ бүр англиар хэлж чаддаг болох ч юм билүү.

 9.Хэрэгтэй гэсэн зүйлээсээ л эхэл

Хэрэв та тийм ч чалчаа биш, үг дуу цөөтэй хүн бол бичихээс нь эхлээд суралц. Харин бичих, унших тал дээр дургүй бол шууд л шинэ үг цээжилж эхлээд ярьж сурах тал дээр анхаараарай. Хийж буй ажлынхаа талаар мэргэжлийн англи хэлний хэллэг ч юмуу, хэрэг болох англи үгнүүдийг аль болох утгыг нь сайн ойлгож цээжлээрэй.

10.Өөртөө итгэлтэй бай.

Хэзээ ч өөрийгөө англи хэл сурч чадахгүй юм байна гэж бүү гутарч бай. Сарын өмнө сурч эхэлж байсныг бодоход сайн болсон байна шүү, удахгүй хэдэн сарын дараа төвөггүй ойлгодог болох юм байна гэх зэргээр өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Гэхдээ энэ урамшуулал худлаа урамшуулал байж хэрхэвч болохгүй.

Танд амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна