Өнөөдөр болох үйл явдлууд

2019/03/11
 Гуравдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт МУИС-ийн Номын санд БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал болно. Утас: 99832535, 99065688

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас 99010499.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ахмад дайчин С.Хорлоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын баг эх орондоо ирнэ.

15.30 цагт Хавдар судлалын үндэсний төвд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, ХСҮТ-ийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99063902


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна