Даатгалын багц дүрэм мөрдөгдөж эхэллээ

2019/03/28
Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр багц дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

2019 онд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 02 тоот тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн баталсан энэхүү багц дүрэмд нийт 17 журам, заавар, аргачлал, шалгуур багтаж байна. Тухайлбал, даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан болон санхүүгийн тайлан, мэдээллийн маягт зэрэг тус салбарт мөрдүүлж буй зохицуулалтын гол баримт бичгүүд багтаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна