Иргэд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан хялбар үйлчлүүлж байна

2019/03/29
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээгНийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжийг бүрдүүлсэн.

Өнгөрөгч оны 12 дугаар сард Төрийн банкнийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжийг харилцагчиддаа олгосон билээ.
 
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийнДүнжингарав, Драгон, 7-н буудал, Мишээл салбарын нийт 36 цонхонд Төрийнбанкны ПОС төхөөрөмжөөр үйлчилж байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагын бүх төрлийн татвар, тусгай зөвшөөрөл, архивын лавлагаа, ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт гэх мэт Төрийн үйлчилгээ авахдаа банкинд очихгүйгээр шууд төлөх боломжтой байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна