Б.Мөнхзаяа: Одоогийн Ерөнхийлөгч хоёр үндэслэлээр дахин нэр дэвших боломжгүй болсон

2021/04/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэр тодорхой болоогүй ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар аль хэдийн хуульчдын дунд маргаан өрнөөд эхэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг шинээр оруулсан нь хуульчдыг хоёр талд хуваагдахад хүргээд байгаа юм.

Хуульчдын олонх нь Үндсэн хуулийн дээрх заалтаар одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй болсон талаар хууль зүйн гаргалгаатай тайлбарлаж байна. Харин нөгөө талд Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж буй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Гүнбилэг хэлэхдээ, “Хэрэв одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвшихгүй болчих юм бол энэ түүний эрх зүйн байдлыг дордуулна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл түүний энэхүү тайлбарт хуульч   Б.Мөнхзаяа хариулт өгсөн байна. Тэрбээр “Эрх зүйн байдлыг дордуулна гэдгийг авч үзэхийн тулд хэд хэдэн ойлголтыг харах хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үндэслэлээр нэр дэвших  боломжгүй болсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2 заалтаар, хоёрдугаарт, өмнөх Үндсэн хуулийн “улиран сонгогдох” заалт хүчингүй болсонтой холбоотойгоор боломжгүй болсон. 

Үндсэн хууль гэдэг бол бүх хуулийн “малгай” хууль. Энэ “малгай” хуулийн 30.2-т “зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Гэтэл магадгүй одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боллоо гэхэд энэ хүн хоёр дахь удаагаа сонгогдох болчхоод байгаа юм. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь байсан “Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаагаар нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Гэтэл дахиад одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших юм бол нөгөө хүчингүй болсон улиран сонгоно гэсэн ойлголт гараад ирж байгаа юм. Гэтэл улиран сонгогдох гэдэг заалт 2019 оны арван нэгдүгээр 19-нд 30.2 заалт өөрчлөгдөн орж ирсэнтэй холбоотойгоор хүчингүй болчихсон учир улиран буюу хоёр дахиа сонгогдоно гэдэг утга байхгүй болсон. Мөн одоогийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6 жилийн хугацаатай сонгогдлоо гэж үзэх юм бол өнгөрсөн 4 жилтэйгээ нийт 10 жил байна. Гэтэл өмнөх Үндсэн хуулийн зохицуулалтыг харсан ч хамгийн дээд хугацаа нь нэг хүнд 8 жилийн эрхийг олгож байсан. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг ойлголт нь магадгүй хууль засаглалыг нэг хүний эрх хэмжээнд оруулахгүй байхын тулд ард түмний эрх ашиг сонирхлыг хангахын тулд зөвхөн нэг удаа сонгоно гэсэн эрх зүйн зохицуулалт тусгасан юм болов уу гэж үзэж байна” гэсэн юм.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.27
    2021/04/15

    Монгол улсын иргэн сонгох ,сонгогдох эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалт бий. Баттулга дахиж нэр дэвших эрхтэй.

    Хариулах
  • 202.179.25.105
    2021/04/15

    Хэрвээ МАН Авилгачид Оффшорчид Урвагч Хулгайч Хүчирхийлэгчид СЕХ одоогийн Ерөнхийлөгч ХБаттулгыг СЕХ ямар нэг байдлаар Бүртгэж авахгүй Саад хийж Улс төрийн Бойкот хийх юм бол Ард иргэд Олон түмэн Сонголтоо хамгаалж босож тэмцэнэ шүү.

    Хариулах
  • 198.154.91.165
    2021/04/15

    Сонгуулийн Ерөнхий хороо ч Х.Баттулгыг хүлээж авч нэр дэвшүүлэх эрхгүй юм

    Хариулах
  • 45.72.91.33
    2021/04/15

    hiij buteesen ymgui huniig dahij songoh shaardlaga bhguil de hiisen ym n gvl 30000 honi beleglesn l bh

    Хариулах
  • 138.128.88.206
    2021/04/15

    ymr ch ev negdliig ilerhiilsen ym hiideggui iim turiin tergvvneer yugaa hiihvdee tsetsed nuluulj dahin songogdohdoo l anhaarch suudag hvn

    Хариулах
  • 45.72.62.126
    2021/04/15

    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүн нэг л удаа нэр дэвшиж сонгогдох боломж олгосон үндсэн хууль биш үү? Заавал ямар нэг арга саам хайж хэн нэгнийг онцгойлон хоёр дахин ерөнхийлөгчийн өрөөнд суулгах гэж хайгаад байх ямар ч шаардлага байхгүй.

    Хариулах
  • 45.57.200.182
    2021/04/15

    хугацаагаа дуусгаад энхболдоо дагуулаад монголын төрөөс бушуухан зайлж үз

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/15

    Boldog bl ene huulichiig devshuulchih ymsan oilgomjtoi tovch todorhoi hariult ugchee ,Gunbileg bl tomilgoondoo taaruulj meden budilj bn , Mie yaj iim ymiig zuluhuuruu ajiluulj bsn ym bl ih l gaihaltai bn.Magadgui nuguu huviin zuvluh Ju bagsh n shurgaa hiigee bizdee.

    Хариулах
  • 202.126.89.142
    2021/04/14

    Yamarch hun oilgogdohoor tailbarlajee.eronhii logchiig 50 n nas hursen irgeniig 6n jiliin hugatsaatai gantshan udaa l songono gej huulichiljee uunees oor oilgolt alga daa.huulia dagaj mirdoh ni mongol toriindarhlaa baih bolno

    Хариулах
  • 202.126.89.100
    2021/04/14

    Монголччуудыг 30 вагон спиртээр дайлж архин далайд живүүсэн. Хүндэт ёрэнхийлэгч

    Хариулах
  • 43.242.243.72
    2021/04/14

    Женко зайлаад ялаа эдлэх хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.46.111
    2021/04/14

    Баттулга дахин сонгогдох боломжгүй хуулинд маш тодорхой заачихсан байна.

    Хариулах
  • 139.5.218.197
    2021/04/14

    Ашгүй дээ. Нэр цэвэр, боловсролтой, шударга хүнийг ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.177.57
    2021/04/14

    одоогийн ерөнхийлөгч нэр дэвшихгүй юм бол, түүний бүрэн эрхийн хугацаа 4 биш 6 жил байна

    Хариулах
    • 202.55.188.46
      2021/04/14

      Энэ хуулиас өмнө ерөнхийлөгч балсон хүн шинэ хуульд ямар хамаа бна