МИКРО МЕНЕЖМЕНТ| Ажилчдаа ойроос ажиглаж, алхам бүрийг нь зааж өгөх БУРУУ

2021/05/12

Юм хэтрэхээрээ утгаа алддаг гэдэг. Удирдах албан тушаалтнуудын гаргадаг түгээмэл алдаануудын нэг болох микро менежментийн тухай ЗӨВ.МН онцолж байна. 

Удирдах албан тушаалтан, зохион байгуулагч, менежер танаас асуух асуулт байна. Та ажилчиндаа итгэдэг үү? Тангүй л бол ажил бүтэхгүй, таны зааваргүйгээр ажилчид тань алхам ч урагшилж чадахгүй хэмээн бодож, нойр тань хулждаг уу? Тэгвэл та микро менежер нэгэн байх нь ээ.

Let It Go: Teaching a Micromanager How to Chill

Зохион байгуулагч, менежерийн зааварчилгаагүйгээр дөнгөхөн хийчих ажлыг жижиг деталь бүрээр нь тайлбарлаж, хажуугаас салахгүй ажилчиддаа ''наалдах'' нь хортой ажлын байрны нөхцөлийг бүрдүүлдэг.

Brecksville House Cleaning Services - Heavenly Touch Maids

Нэгэн жишээн дээр тайлбарлая.

Брижитта нэгэн чинээлэг айлд гэрийн үйлчлэгч хийгээд олон жилийг үдэж буй. Түүнээс нэгэн өдөр яагаад стресстэж бухимдаж байгааг нь асуув. Гэтэл гэрийн эзэгтэй гэрт орж ирсэн цагаас нь эхлэн байнга юмсыг яаж хийхийг зааж, хажуугаас нь салдаггүй тухай ярилаа. Мөн нэг хэлсэн зүйлээ өдөр бүр давтаж, нэг ёсондоо маш их ''үглэдэг'' гэлээ.

''Түүнийг хэлсэн хэлээгүй би юм яаж индүүдэх, аяга яаж угаахыг мэднэ. Гэтэл тэр ''индүүгээ залгаад, за буруу залгачихлаа тэнд залгаад, за одоо хувцаснуудаа дэлгэ. Тэнд нугаларчихлаа. Дэлгээрэй. За одоо индүүд. Индүүд. Өө индүүнийхээ уурыг унтраа. Унтраа. Торгон материалыг ингэж ширүүн индүүдэх хэрэггүй'' гэх мэтчилэн үргэлж хажуугаас нь салахгүй, ажлаа амар тайван хийх боломжоор хангаж өгдөггүй гэлээ.

''Манай эзэгтэй байнга л бухимдаж явдаг. Нөхөр нь ямар нэг зүйл буруу хийнэ, хүүхэд нь гутлаа буруу газарт тавина гэх мэт энгийн хүн бухимдмааргүй зүйлд маш их бухимдаж, ''тэсэрч дэлбэрдэг''. Уурандаа орилж хашхирах энүүхэнд.Түүний энэ байдал олон жил микроменеж хийж, бүхнийг зааж зааварлаад ядарснаасаа болж байгаа юм. Хааяа ч гэсэн ажилчиндаа итгээд, хийх ажлыг нь үлдээж, уул хаданд авирч, тайвширч байгаасай'' гэсэн юм. 

15,813 BEST Angry Female Boss IMAGES, STOCK PHOTOS & VECTORS | Adobe Stock

Брижиттагийн зөв. Мэдээж хийх гэж байгаа, мэдэхгүй ажлыг минь хэн нэгэн туршлагатай хүн зааж өгөхөд дургүйцэхгүй. Гэхдээ  хийж чадах зүйлийг алхам бүрээр нь зааварчлаад байвал нэг их үр дүнд хүрэхгүй л болов уу. Жижиг деталь зүйлд бус харин урт хугацааны үр дүнд, том зүйлд удирдах албан тушаалтнууд анхаардаг байгаасай.

Микро менежмент нь ажилчдыг стресстүүлж, бүтээлч байдлыг нь багасгаж, ажилдаа дургүй болоход хүргэдэг.Зарим нь бүр ажлаасаа гарах талаар хүртэл бодож эхэлдэг байна.

angry-boss - Dumb Little Man

Микро менежмент хийдэг удирдагчдыг таних арга:

- Тэд үргэлж оффис дотуур холхиж, ажилчид нь юу хийж байгааг шалгадаг.

- Чухал ач холбогдолгүй зүйлд анхаарлаа хандуулж, үүнийг төгс хий хэмээн ажилчдаа шахдаг.

- Үр дүнд хүргэхүйц төлөвлөгөө байсан ч шүүмжилж, өөрийнхөөрөө шийдэх гэж хичээдэг.

- Аль хэдийн хийх гээд бодчихсон эсвэл хийгээд эхэлчихсэн, хэрхэн үргэлжлүүлэхээ сайн мэдэж байхад нь мэдэхгүй мэтээр бодож, алхам бүрийг нь зааварчилж зааж өгөх.

- Өөр хүнд хариуцуулсан ажлаа өөрөө хийх. Уг ажлыг ажилтан нь хийж чадна гэдэгт итгэхгүй байх. 

Ийм тохиолдолд ажилчид ажлаасаа ''залхсан'' мэдрэмж авч, бүтээлч байх нь багасдаг. Шинийг сэтгэхийн оронд нэг хүний удирдлагад дагаар орж, даргынхаа үгээр л хөдөлдөг болдог. Бие дааж шинийг санаачлах, бүтээх хүсэл эрмэлзэл унтардаг байна. 

Bad teacher: Here's your road map for dealing with difficult teachers –  Orange County Register

Дахин нэг жишээ дурдахад:

Бэлтгэл ангийн сурагч анхны зургийн хичээлийнхээ үеэр ''Нар зураарай'' гэсэн багшийнхаа даалгавраар шууд л бийр, будагруугаа гар сунгав. Гэтэл багш нь ''Зургийн хэрэгслүүдээ гаргах болоогүй байна. Гаргаарай гэхэд гаргаарай. За одоо ингэж зураарай. Чинийх буруу байна, миний зурсан шиг дагаад зур'' гээд сурагчид бүгд нэгэн ижил нар зуржээ. Уран зурагт авьяастай ч байж болох байсан, хүсэл эрмэлзлээр дүүрэн хүүхэд багш нь ''Будгаа гаргаарай'' гэх хүртэл хөдлөхгүй, бусдаас өөрөөр сэтгэж чадахгүй, багшийнхаа зааснаар л зурдаг, уран сэтгэмжгүй нэгэн болжээ. 

Микро менежмент ийм л аюултай. Энэ түүхийг удирдах албан тушаалтнууд маань санаж явахад илүүдэхгүй л болов уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна