П.Ганзориг: Тавантолгойн овоолгыг ашиглуулахдаа нээлттэй, ил тод шалгаруулалт хийхгүй бол мэдээлэлд ойр цөөнхөд давуу тал үүснэ

Х.Есү
2024/11/14

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2024.11.13)-ийн хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Ганзориг асуулт асууж, үг хэлэхдээ, “Коксжих үйлдвэрээс гарч байгаа дайвар бүтээгдэхүүнүүдээ шууд ашиглаад явах нь ач холбогдолтой учраас хугацаа алдаж болохгүй тэгэхээр эртнээс Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр нээлттэй ил тод зарлаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ашиглагдахгүй овоолгууд үүсч, нэг бол хувийн ашиг сонирхлоор мэдээлэлд ойр эрх мэдэлтэй хүмүүс нь ашиглаад явдаг байдал үүсэхвий. Тиймээс ил тод, нээлттэй тодорхой болгоод явуулаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт оффтэйк гэрээгээр төлбөр төлсөн нүүрсний нэг тооны үнийг тодорхой хэлээд өгөөч? Оффтэйк гэрээгээр хэдээр тооцож өгсөн юм бэ” гэж асуулаа.

Гишүүний асуултад Эрдэнэс Тавантолгой компанийн борлуулалт, маркетингийн газрын дарга О.Цэрэндондог хариулахдаа, “Өнөөдрийн байдлаар оффтэйк гэрээний үнийг 2022 онд тогтоосон суурь үнээс Хятадын зах зээл дээрх индексүүдээр тохируулга хийж, үнийг тогтоодог. 2024 оны дөрөвдүгээр улирлын үнэ нь 74.54 ам.доллар байна” гэж мэдээлэл өглөө. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.223
    2024/11/28

    Хувийн хэвшил тэй хамтрах ямар хэрэг байна улсаа олигтой авч явах ухаан суугаач.. б бизнесээс та нар хол бай МАН н амыг яах Вэ та минь

    Хариулах
  • 103.168.34.174
    2024/11/15

    Davuu tal uuseh baitugai dalduur ezen n todorhoi bolchood bg ym bish uu ? ta meden budliad bn uu ? ugui bol shalgaad uzeerei !

    Хариулах