Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр халдлага үйлдэх магадлалтай гэсэн мэдээлэл авсан учир АНУ Киев дэх ЭСЯ-аа түр хаажээ.
Энэ зуурт “Ерөнхийлөгч Жо Байден Украинд явган цэргийн эсрэг хэрэглэдэг газрын мина өгөхийг зөвшөөрсөн” талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж BBC агентлагт ярьсан байна.
Тэдгээр газрын мина нь цагийн тохируулгатай, хэсэг хугацаанд идэвхтэй байгаад өөрөө ажиллахгүй болдог бөгөөд хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд ашиглахгүй гэж эх сурвалж хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна