Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн төсөл болон хамт батлагдсан хуулийн төслүүдэд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалттай юм. Энэ нь энэ ондоо багтаж буй.
Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан үндэслэл дотроо Төсөвт тодотгол хийхдээ “Тухайн жилийн төсөвт тодотгол хийнэ” гэсэн заалт байдаг болохоос ирэх жилийн төсвөө өмнөх жилд нь тодотгох тухай ойлголт байдаггүй. Тиймээс энэ ондоо төсөв тодотгох нь Үндсэн хууль зөрчинө гэсэн байгаа. Ингэснээр, УИХ ажлын 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, ирэх жилээс хэлэлцэх нөхцөл байдал үүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна