"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Тана “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахлан ажиллах болсон. Үүнтэй холбогдуулан "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр Э.Мэндтүвшин томилогджээ.
"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ нийт есөн гишүүнтэй. Гурвыг нь Монгол Улсын Засгийн газраас томилдог билээ.
Э.Мэндтүвшин нь Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү ажээ. Тэрбээр Бээжингийн их сургууль, Харвардын их сургуулийн магистр, хуульч мэргэжилтэй, Davis Polk and Wardwell хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.210.190
яахын аргагүй час хийсэн боловсролтой хүү байна.
Хариулах