Иргэд машиныхаа улсын дугаарыг 180 хүртэл хоног хадгалуулах боломжтой

Х.Есү
2024/11/14

Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн. 

Улмаар иргэдийн дунд өөрийн эзэмшлийн машинаа зарж борлуулсан тохиолдолд улсын дугаараа авч үлдэх боломжгүй болж, цаашлаад шинээр машин авахдаа дугааргүй болох нь гэдэг ойлголт бий болоод байна.

Тэгвэл энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгээс тодрууллаа. 

Тэрбээр “Иргэд машинаа борлуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаараа хадгалуулах эрх нь нээлттэй байгаа. Автомашины улсын дугаарыг эзэмшигчийн хүсэлтийн дагуу 90 хүртэлх хоногоор хадгална. Мөн энэ хугацааг дахин нэг удаа сунгах боломжтой. Нийтдээ 180 хоног улсын дугаараа хадгалуулаад, шинээр авсан машиндаа тухайн дугаараа бүртгүүлэх боломж нь нээлттэй” гэлээ. 

Түүнчлэн шинээр дугаар олгоход тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг нийслэлийн зүгээс ХЗДХЯ-нд хүргүүлсэн байна. Уг шалгуур үзүүлэлт батлагдсанаар шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахим байдлаар нээлттэй бүртгэл хийж, эрэмбэ тогтоон шинээр Улаанбаатар хотын дугаар олгох үйл ажиллагаа явагдах аж. Цаашид улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ биш Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.174
    2024/11/14

    ene dapuu ajil bn , mashin zarsan hun dugaaraa avch uldeed , avsan hund n dugaar olgohgui bol mashin avaad hohirch yah ym !

    Хариулах
  • 103.57.92.154
    2024/11/14

    Хадгалах нь үнэтэй юу өөрөө хадгалж болохгүй юу шалтгаан юу бэ

    Хариулах