Хонконгийн хамгийн алдартай ардчиллын төлөө тэмцэгчийн шүүх хурал болж байна

Zuv.mn
2024/11/20

Хонконгийн ардчилсан үзэлтнүүдээс хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Жимми Лайн шүүх хурал өнөөдөр болж байна. Бүх насаараа хоригдох ял авч болзошгүй байгаа хуралдаа тэрбээр өөрөө оролцож үг хэлэх юм.

Хонконгийн “Apple Daily” чөлөөт хэвлэлийг эрхлэн гаргадаг байсан түүнийг шүүхээс гадаадын тусгай албатай хамтран эрх баригчдын эсрэг ажилласан гэж буруутгажээ. 2019 онд Хонконгод болж, Бээжингээс “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэж үзсэн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын өмнө “Apple Daily”-д ардчиллыг дэмжиж, эрх баригчдыг шүүмжилсэн нийтлэл гарсан бөгөөд Шүүхээс зүүнийг өдөөн турхирсан үйлдэл гэж үзсэн юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна