"Хүүхдийн төлөө фонд"-ын мөнгийг ХНХЯ-нд хүлээлгэн өглөө

2021/05/21

Хүүхдийн төлөө фондод хуримтлагдсан мөнгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын гүйцэтгэх захирал, жүжигчин Г.Ундармаа “Фондод цугласан хоёр тэрбум 25 сая төгрөг таван банканд хадгалагдаж байгаа. Энэ данс руу өдөр бүр мөнгө ордог бөгөөд нэг төгрөг ч эдгээр данснаас гараагүй. Таван банкнаас тодорхойлолт авснаа хамтад нь хүлээлгэж өгнө. 43 мянган ААН, иргэнээс хандив цугласан. Хандив өргөсөн хүмүүст баярлалаа”  гэлээ. 

Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Монголынхоо сайхан сэтгэлт хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Урлагийн тоглолтоор цугласан мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулж байгаа. Өчигдөр Төрийн сан байгуулагдсанаар албан ёсоор данс нь нээгдсэн” гэсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна