Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад коронавирусийн халдварын 2,400 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо нь 93,557 болж байна.
Ингэснээр Монгол Улс халдварын тохиолдлын нийт батлагдсан тоогоор хөрш Хятад улсын өмнө эрэмбэлэгджээ.
Бямба гарагийн байдлаар Хятад улсад нийт 91,564 халдварын тохиолдол бүртгэгдээд байв. Сүүлийн саруудад тус улсад өдөрт шинээр нэмэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа.
Дараах графикт коронавирусийн халдвар өндөр байгаа улс орнуудын нэг сая хүн ам тутамд оногдох нэг өдрийн илрүүлэлтийг харьцуулжээ. Эндээс Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгаа нь харагдаж байна.
Эх сурвалж: Our World In Data
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.86
hyatad iim mayagaar l haldvaraa taslan zogsooson. darhlaa gedeg n vaksin bolon uvchluud edgerch togtono
Хариулах202.179.24.86
muu medee bolovch bas sain medee. darhlaa togtono, harin ersdlees hamgaalah heregtei. hugshid hyyhdee agaar salhind gargaj tzagaan idee idyylj gedsiig n tzailgaya
Хариулах202.55.188.37
Sarangerel Narangerel Nymhuu Ambaselmee nar Kovigiin ued avah arga hemjeeg mash sain tuluvluj ter bitgii hel Kovidtoi temtseh nuuts tuluvluguu gargasan gej Narangerel ni yriad baisan. Ter nuuts tuluvluguunii ur dun garch baigaa bololtoi. Tagnuul Tsagdaa Ontsgoi baidal geed tur zasgiin buh baiguullaguudtai hamtarch ajillaj baigaa geheer ni ard irged turduu itgej baisan ni aldaa bolloo.
Хариулах66.181.161.73
Хэрэг алга
Хариулах