ЗӨВ МЭДЭЭ: ГССҮТ бүх эмч, ажилчдынхаа ЦАЛИНГ 20 хувиар НЭМЭХЭЭР болжээ

С.Гандэлгэр
2021/07/06

Өчигдөр буюу долдугаар сарын 5-нд эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Тодруулбал, тэд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж буй юм.

Үүнтэй холбогдуулан өчигдөр орой Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр эмч ажилчдаа урамшуулах, цалин нэмэх боломжтой талаар танилцуулж, цалинг нэмэх үүргийг эмнэлгийн дарга нарт өгсөн аж. Түүнчлэн энэ үеэр Гэмтэл, Согог Судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх ажилдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа танилцуулсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.253
    2021/07/07

    Бага цалингийн 20% юу юм бэ доривтой нэмээчээ

    Хариулах