ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул ОХУ-ын засгийн газраас бензиний экспортыг 9-р сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэж ээ.
2020 оны дөрөвдүгээр сард цар тахлын улмаас дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан. Тавдугаар сард нэг тонн АИ-92 202 ам.долларын үнэтэй болсноор бензиний үнэ 1300-1320 төгрөг болж буурсан. Харин энэ сард АИ-92 нэг тонн нь 690 ам.долларын хилийн үнэтэй байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 73 орчим ам.доллар байгаа учраас гадаад зах зээлээс хамааран шатахууны үнэ ийнхүү өсчээ. Манай улсын хувьд АИ-95, АИ-98 бензины 45 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд АИ-92 бензины үнэ ч 2000 давах хандлагатай байгааг холбогдох байгууллагууд хэлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.189
Хүрэлсүхийн луйврын сонгууль улс оронд ингэж гай болж байгаа юм! Новш!
Хариулах220.240.163.84
Дэлхийд нефтийн үнэ ханш өсөхөд Хүрэлсүх ямар хамаатай юм