ОХУ шатахууны экспортоо хязгаарлаж, манай улс БНХАУ-аас шатахуун импортлох уу ?

С.Гандэлгэр
2021/07/29

Монгол Улсын шатахууны импортийн 90 гаруй хувийг ОХУ дангаар эзэлдэг. Цөөн хувийг БНХАУ болон БНСУ зэрэг улсуудаас импортолж авдаг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд шатахууны импортоор ОХУ-аас бүрэн хараат гэсэн үг. 

Тэгвэл ковид-19, цар тахлын улмаас дэлхийн зах зээлд үнэ нь буураад байсан газрын тосны үнэ сүүлийн саруудад нэмэгдэж байна. тодруулбал энэ сард  АИ-92 нэг тонн нь 690 ам.долларын хилийн үнэтэй байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 73 орчим ам.доллар байгаа учраас гадаад зах зээлээс хамааран шатахууны үнэ ийнхүү өсчээ. 

Тэгвэл ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул ОХУ-ын засгийн газраас бензиний экспортыг 9-р сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэв. Энэ нь манай улсын хувьд маш муу мэдээ юм. Хамгийн том шатахуун экспортлогч улс нь хязгаарлалт хийсэн учраас Монгол Улсын хувьд өөр экспортлогч хайхаас өөр аргагүй бөгөөд тэр нь БНХАУ болж таарлаа. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэхдээ "АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна" гэв.

Манай улсын хувьд АИ-95, АИ-98 бензины 45 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд АИ-92 бензины үнэ ч 2000 давах хандлагатай байгааг Ашигт малтмал газрын тосны газар мэдээлж байсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.4
    2021/07/29

    Albaar tegej baigaam bisnuu ahiin sninjgui boljdee orosuud ug ni ah ni ah ni geed baidag ain kkkk

    Хариулах
  • 91.166.54.44
    2021/07/29

    Өмхий иванууд

    Хариулах