Өнөөдөр буюу намйдугаар сарын 6-ны өдөр Файзер вакцины найм дахь ээлжийн 155,610 тунг хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер вакцины 705,510 тунг хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь хуваарийн дагуу ирэх юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.
А.Мөнхнаран
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.71
мөн ч их тус болж байна даа ямар хариу нэхэх бол доо үнэгүй юм гэж байхгүй дээ
Хариулах