Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.
Тодруулбал:
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 15, зургаадугаар сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр бөхийн барилдааны хугацаа нь 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байх аж.
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэдгийг УОК-оос мэдэгдсэн.
Түүнчлэн тус холбооноос аймгийн бөхийн холбоо 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамжийг гаргажээ.
УДИРДАМЖ:

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна