БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын (CBT) танхимд явагдана.
Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж тэнцсэн иргэнээс өнгөний харалган гэх мэт биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авах юм.
Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
Үүнд:
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас
2. monkor.net орж харна уу.
Мөн цахим бүртгэлийн http://solongos.hudulmur-halamj.gov.mn сайтаас харах боломжтой.
Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 11 дүгээр сарын 03-нд зарлана.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна