Норвеги улсын Конгсберг хотын гудамжинд нэг этгээд нум сумаар таван хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулаад баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хохирогчид нь 50-70 насны дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй байсан юм.
Баривчлагдсан этгээд нь Данийн иргэн, 37 настай Эспен Андерсен Браатен болохыг Норвегийн эрх баригчид өчигдөр зарлажээ.
Норвегийн тагнуулын албаны дарга Ханс Сверр Сёволд энэ удаагийн аллагыг “террорист халдлага” гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ аллага үйлдэх болсон шалтгаан мөрдөн байцаалтын дараа бүрэн тодорхой болохыг хэлсэн байна.
Тус хэргийг үйлдсэн этгээд Исламын шашинд орсон, радикал үзэл сурталд автаж эхэлсэн хүн байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна