Усан дээр хөвдөг нарны цахилгаан станц

С.Гандэлгэр
2021/11/22

Тайланд улсын Лам Дом Ной голд дэлхийн хамгийн том хөвөгч цахилгаан станцыг байгуулжээ. 

Тус нарны цахилгаан станц нь 45 Мвт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 34 сая ам.долларын өртгөөр бүтсэн ажээ.

Тайланд улсын хувьд 15 жилийн хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгарлаа мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж, 2050 он гэхэд нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Нийт 145,000 гаруй нарны хавтангаас бүрдэх уг байгууламж нь 70 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц зай эзлэх бөгөөд ингэхдээ 460,000 гаруй шоо.метр ус халуунд ууршихаас хамгаалахын зэрэгцээ нарны гэрлийг усан мандал руу чөлөөтэй нэвтрүүлж, түүн доторх амьтан ургамлын тогтолцоог дэмжих технологиор бүтсэн аж.

Эх сурвалж: interestingengineering



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна