МҮЭХ: Шатахуун, барааны үнэ, зээлийн хүүг бууруулахыг шаардаж байна

2022/02/18

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос эрх мэдэлтэй албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс бага хүүтэй, иргэд өндөр хүүтэй зээл авах нь шударга бус байгааг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр /2022.02.18/ мэдэгдлээ.

Мөн хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэлээ.

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар: Хөгжлийн банкны зээлийг барагдуулах асуудал дээр хар цагаанаар нь ялгах хэрэгтэй. Зээлээ аваад ажлын байр бий болгоод , ажилтнуудынхаа цалинг нэмээд, бүтээгдэхүүнээ гаргаад импортыг орлох бараа бүтээгдэхүүн хийж байгаа ААН, байгууллагуудыг бид 100 хувь буруутгахгүй. 

Харин нэг сангаас нь зээл аваад нөгөө санд нь банк, ББСБ-д аваачиж мөнгө хүүлдэг, тэгээд зээлээ төлдөггүй ийм байдалтай хатуу хариуцлага тооцох ёстой.  Цаашдаа энэ зээлийн бодлогыг хэн авч явах ёстой юм бэ. Ард иргэд нь 20, 30 хувийн хүүтэй  зээл авдаг. Гэтэл томоохон компаниуд , улс төрийн хамаарал бүхий этгээдүүд нь жилийн 3 хувийн хүүтэй зээл авч байдаг. Тэгэхээр ийм ялгаатай байдал яавч байж болохгүй ээ.

Тийм учраас МҮЭХ-оос зээлийн хүүг бууруул. Өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болхоор хүмүүс зээл авч байна. Зээл авч амжиргаагаа залгуулж байна.  Өндөр хүүнд дарлагдаж байна. Тийм учраас ийм шаардлагуудыг хугацаатай шаардлагыг хүргүүлж  байгаа 2 сарын 28-ны дотор энэ тал дээр шуурхай арга хэмжээ ав, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газар. Банкинд хандахаар хүү нь , алданги нь зогсчихдог ийм байдлаар хүү завшиж байна шүү.

Цалингийн зээлийн хүүг  нэг оронтой тоонд оруул. Өөрөөр хэлбэл дээд тал нь 9,9 хувь жилдээ. Ийм шаардлагыг хүргүүлж байна.  Хэрэглээний зээлийг сарын нэг хувиас дээшгүй, жилдээ 12 хувь гэсэн үг.  Одоо бол 18,19 хувь байгаа , цалингийн зээл бол хамгийн бага нь 12,15 хувь байгаа.  Мөн бизнесийн зээлүүд жижиг, дунд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн зээлийг дээд тал сарын 1,5-аас дээшгүй хэмжээнд хүргэх .

Зээлийн хүү бууруулах нэрийн дор тав, арван мянган төгрөгний хадгаламжтай хүмүүсийн, хүүхдийн хадгаламжийн хүүг тэг болгочихсон нь хэр шударга вэ" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.176
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.84.139
    Өчигдөр

    эд маань амь орж бгаа юм уу

    Хариулах