Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ.
“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан билээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.02.03-08/ БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрийг албажуулсан бөгөөд хоёр тал аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулахаар болсон юм.
Үүнтэй холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй хоёрдах удаагийн албан уулзалтыг өнөөдөр хийж, хэлэлцээрийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахад үйл ажиллагаагаа уялдуулах, байгаль орчинд ээлтэй эко ногоон бүсийг байгуулах талаар харилцан санал солилцлоо.
“Талууд Монгол Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлэх”-д хэлэлцээрийн зорилго оршиж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсүүдийг жинхэнэ утгаар хөдөлгөх ажил дээр боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж “Замын-Үүд” чөлөөт бүсэд ногоон байгууламж бий болгох ажлыг чухалчилж, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд цаашид хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ агуулга бий болгож буйгаараа онцлогтой бөгөөд хөгжлийн шинэ шат, шинэ салбар болох ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.26
одоо засгийн газар дэмжиж багйаа болохоор маш түргэн чөлөөт бүсээ тохижуулж аваач дээ эрх зүйн бүх орчинг бүрдүүлж өгсөн биз дээ саначлага ажил хийх хэрэгтэй дээ хот руу битгий гүйгээд бай чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөч дээ
Хариулах96.51.170.216
Зөв.мн ээ гарчигаа албаар ингэж өгөөд байна уу.Наад гарчиг чинь чөлөөт бүсийн захирал хятадын элчин гэж ойлгохоор бичсэн байна.Монгол хүнийхээ нэр усыг бичихэд яачихаад байгаа юм?
Хариулах213.87.135.226
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах