Монголын Үндэсний Спортын Анхдугаар Их чуулган энэ сарын 28-нд болно

2022/02/23

Монголын үндэсний спортын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монголын Үндэсний Спортын Анхдугаар Их чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагаас Төрийн ордонд болно.

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав: "Чуулганаар Үндэсний спортын хороодын зорилго, зорилт, цаашдын хөгжлийг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч Үндэсний спортын тухай зарлиг гаргана.

Чуулганыг Монголын Үндэсний спортын хороо зохион байгуулна. Тус хороонд үндэсний 15 спортын холбоод нэгдсэн байдаг.

Чуулганаар холбоодын дотоод асуудлыг ярихгүй, Монгол өв уламжлал, соёлыг хөгжүүлэх тухай хэлэлцэнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.66
    2022/02/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах