ХЗДХ-ийн сайд Н.Нямбаатар Твиттер хуудастаа “Гадаадын хөрөнгө оруулагчийг концессын гэрээнээсээ татгалз гэж сүрдүүлсэн хэрэг гарсан” хэмээн жиргэсэн.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид тодруулж асуужээ.
Ингэхэд Х.Нямбаатар: “Энэ бол 2021 онд үйлдэгдсэн хэрэг. Прокурорт хэрэг нь шилжсэн байгаа. Автомашинд нь хоёр хүн сууж хотын зах руу гарч байгаад эрх чөлөөнд нь халдаж, зодож, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж, гарын үсэг зуруулсан асуудал байгаа. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Замын концесс эзэмшиж байсан компани. Үүнд гадаадын иргэд бас давхар холбогдож шалгагдаж байгаа. Бид ингэж гадаадын хөрөнгө оруулагчдын эрхэд халддаг, айлган сүрдүүлдэг байдлаа таслан зогсоох ёстой” гэсэн юм.
Тэгвэл дарамтуулсан компанийн захирал нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шимфан” компанийн захирал байжээ. Тус компани 5 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл авсан бол өнөөдөр цуцлагдсан гэрээний тоонд бүртгэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.66
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.89.183
Нямбаатар сайд өдөр Заригт Амарсайхан гэж шадар сайдыг дурьдах шиг болсон
Хариулах192.82.78.194
Нөгөө Дэлгэрсайхан ац уу? төмөрийн уурхай төмөр замыг яахаараа тэр ганцаараа эзэмшдийн, хурдан шорон морондоо тонилохгүйн бх даа
Хариулах