С.Амарсайхан: Украинд байгаа 30 иргэнээ яаралтай татаж авна

Х.Есү
2022/02/24

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Мэдээллийн үеэрээ Украинд манай улсын 30 орчим иргэн байгаа гэдгийг хэллээ. 

Тэрбээр "Украин улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шиг байна.

Украинд нийт 60 гаруй иргэд, оюутан байснаас тал орчим нь өөрсдөө хүрээд ирсэн. Одоо тэнд манай улсын 30 орчим иргэн бий.

Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн.

Тодруулбал, ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч тэнд байгаа иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа" хэмээв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.250
    2022/02/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах