БАРИМТ: Ч.Хүрэлбаатар Японы иргэн Савада Хидеог хувьцаагаа “Таван богд групп”-т шилжүүлэхийг тулгаж “ДАРАМТАЛЖЭЭ”

15 цаг 46 минутын өмнө

Японы “Савада Холдингс” компани ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг. Тус компанийн хувьцаа зарах асуудал хөшигний ард яригдаад даруй хэдэн жилийг ардаа үдэж буй. Энэ хугацаанд Японы иргэн Савада Хидеотой манай бизнес эрхлэгчид уулзаж хэлэлцээ хийж байсан мэдээлэл бий. Мөн үүний хажуугаар Японы “Мета капитал” тэргүүтэй хэд хэдэн компани ХААН банкны хувийг авах хүсэлтээ илэрхийлсэн ч удаа дараа хойшилж, тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм.

Товчхондоо, өнөөдрийг хүртэл Японы хөрөнгө оруулагч тал өөрсдийн эзэмшиж буй хувиа зарж чадаагүй нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тэргүүтэй зарим улстөрч уг асуудалд гүнзгий оролцсонтой холбоотой гэж хэлж болохоор баримтууд бидэнд байна.



БАРИМТ-1 Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцааг “Таван богд групп”-т өгөхийг “тулгасан” бичгийг Засгийн газрын өмнөөс үйлдэж, Япон руу явуулжээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар “Таван богд групп”-т хувьцаагаа зарахыг сануулж, ятгаж, “тулгасан” гэж хэлж болохуйц хууль бус албан бичгийг 2019.01.25-ны өдөр буюу Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа Савада Хидеод явуулсан нь ҮНЭН  болох нь дараах баримтаар нотлогдож байна. 

Хууль бус гэж тодорхойлох болсон шалтгаан нь 11/386 тоот албан бичиг тухайн үед хоёр өөрөөр бичигдсэн байдаг. Нэг нь иргэнийг шагналд тодорхойлох тухай Монголоор бичигдсэн бол нөгөө нь ХААН банкны 60 хувийг эзэмшигч Савада Хидео руу илгээсэн англи хэл дээрх бичиг. 


Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын илгээсэн тус албан бичигт ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна. “Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол надруу биечлэн хандаж болно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар” хэмээжээ.

Савада Хидео руу илгээсэн энэхүү хууль бус бичигт анхаарал татах хоёр хэсэг байгааг хэрсүү уншигч, үзэгч Та анхааралтай хараарай.

Нэгдүгээрт, ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан ХААН банкны хувьцааг танай болон “Таван богд групп”-ын хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгийг илэрхийлмээр байна. 

Хоёрдугаарт, дээрх зүйлүүдийг өөрийн анхааралдаа авч бүх талуудыг оролцуулсан Монгол улсын Засгийн газрын хүлээн зөвшөөрсөн харилцан ашигтай нөхцөл байдлыг бий болгоно уу хэмээн таниас хүсэж байна. Үүнтэй холбогдуулан бид Таванбогд группыг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” гэжээ.

Энэ хоёр хэсэг Ч.Хүрэлбаатарын албан бичгийн гол зорилго харж болохоор байгаа юм. Эхний хэсэгт Таван богд группыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хоёр дахь хэсэг нь шаардлагыг биелүүл. Биелүүлэхгүй бол ямар нэг байдлаар саад болно. Хэрэв ойлгохгүй, тодруулах зүйл надтай л ярь гээд тулгасан гэсэн үг. 

Одоо Сангийн яамны архивт зөвхөн Монгол хэлээр бичигдсэн нь хадгалагддаг. Харин хууль зөрчсөн англи хэл дээрх бичгийг албан тушаалын гэмт хэргээ нуухын тулд устгасан гэсэн үг. Хамар доор нь хувиа хичээсэн этгээд хууль зөрчиж байсныг тухайн үеийн Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх Та мэдэж байсан уу.

БАРИМТ-2 АТГ-аас Савада Хидеогийн гомдлоор Ч.Хүрэлбаатарыг шалгаж байна

Бүхэл бүтэн Монгол улсын Сангийн сайд хууль бусаар Засгийн газрыг төлөөлж буй мэт дүр үзүүлэн хувийн бизнесийн эрх ашгийг хамгаалах, хангах үүднээс улс дамнуулан тулган шаардах бичиг “шидсэн”. Уг ноцтой асуудлыг тодруулсан хэвлэлийнхэнд тэрбээр бухимдаж, тийм зүйл байхгүй хэмээн үгүйсгэж байлаа.

Тухайлбал, уг захидалтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Таван богд групп” үүнийг худалдаж авах ямар ч хууль, эрхзүйн үндэслэл байхгүй. Би “Таван богд групп”-тэй холбоогүй, “Банкны хувьцааны 20 хүртэлх хувийг нэг компани эзэмшиж болохгүй” гэх хуулийн заалтыг сануулсан” гээд гол асуулт, асуудлаас зугтаж байв. 

Гэтэл тухайн үед буюу хууль бус бичиг гарсан 2019 онд түүний хэлсэн “Банкны хувьцааны 20 хүртэлх хувийг нэг компани эзэмшиж болохгүй” хуулийн заалт бүү хэл хууль нь ч батлагдаагүй байсан үе.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйл дэх “Банкны хувьцаа эзэмших зөвшөөрөл олгох” гэсэн бүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөн УИХ баталсан байдаг.

 Өөрөөр хэлбэл, 2019.01.25-ны 11/386 дугаартай англи хэлээрх захидлыг бичсэнээс хойш хоёр жилийн дараа хууль батлагдсан байдаг. Барин тавин худал хэлэх түүний яриа үүгээр дууссангүй.

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард гарсны дараа төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй" хэмээсэн.

Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм. АТГ-аас уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж үзсэн байна.

Энэ мэтчилэн бүгдийг худал гэж үгүйсгэдэг тактиктай, баримтгүй бол юуг ч хүлээн зөвшөөрдөггүй “ширэн” түшээдийн тод томруун жишээ Ч.Хүрэлбаатар болж байгааг улс даяараа харж байна.

БАРИМТ-3 Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга Ц.Баатарсайхантай хамтарч компани байгуулжээ

Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаа, хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарал хандуулж, бүр УИХ-аас байгуулагдсан шалгах ажлын хэсгийг ахлахаар болсон.

Гэтэл түүний ийнхүү анхаарал хандуулах болсон шалтгаан нь хувийн ашиг сонирхолтой нь холбоотой байж болзошгүй баримт анхаарал татаж байна.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон ХААН банкны 40 хувийг эзэмшиж байгаа Ц.Баатарсайхан нар бизнесийн нэг ашиг сонирхолтой. Тодруулбал Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нар “Би Жи Пит” нэртэй компанийг 2010.01.27-нд үүсгэн байгуулжээ. 


Гадаад худалдаа, машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс болон уул уурхайн тоног төхөөрөмж худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани бол Ч.Хүрэлбаатар болон Ц.Баатарсайхан нарыг 12 жилийн хугацаанд нэг ашиг сонирхолтой байгаа гэдэг агуулгыг илэрхийлнэ. 

Энэ мэдээлэл гарч эхэлсний дараа Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга олон нийтийн сүлжээнд “Би Жи Пит” компаниар нэг ч төгрөгийг ашиг олоогүй гэж мэдэгдсэн. Мөн баримт болгож 2021.11.04-ны өдрийн татварын ерөнхий газраас гаргасан албан бичгийг хавсаргажээ. Тус албан бичигт Би Жи Пит хэмээх компанийг улсын бүртгэлээс хасах жагсаалтад орсон гэжээ. 

Тухайн үед Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нарын бизнесийн ашиг сонирхолтой гэдгийг энэ компани нотлоод байсан учир бүртгэлээс хасах арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл, хамааралтай гэдэг нотолгоогоо хуулийн дагуу, яаруу сандруу устгаж байна гэж ойлгож болохоор.

Гэхдээ X тайлан гаргадаг “Би Жи Пит” компани улсад татвар төлдөггүй ч Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нарт ашгаа өгсөн. Тодруулбал Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт Авдарын говь гэдэг газар 11,174.7 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010.04.16-ны өдөр авсан баримт нь байна.

“Би Жи Пит” компани 2010.01.27-нд байгуулагдаад 3 сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2010.04.16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ. Улсад татвар төлөөгүй ч Монгол улсын 33 говийн нэгийг ухах, хайгуул хийх зөвшөөрөл авсан гэсэн үг. Өмнө нь “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад худалдаад сая сая долларын ашиг олж амташсан Ч.Гантулга Би жи пит компаниар дамжуулан Ц.Баатарсайхантай хамтарсан байна. Үүнийг бизнесийн ашиг сонирхол гэж нэрлэж болно.

Угтаа Авлигын эсрэг болон Төрийн албаны гээд нэг бус хуульд ашиг сонирхлын зөрчил гэх заалт байдаг. Төрийн албан тушаалтнуудын мөрдөх гол хуулиудын нэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гэж хуульчилсан. Харин 3.1.5 дахь хэсэгт нь “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэхээр заасан байгаа. 

Тэгэхээр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хамаарал бүхий этгээдийнхээ нэгдмэл сонирхолтой компанийн удирдлагад давуу байдал олгох гэж ХААН банкны хувьцаатай холбоотой захидал Японы иргэн Савада Хидео руу бичсэн гэж хардах үндэслэл байгаа юм. Тоювчхондоо, улсын бүртгэлд байгаа албан ёсны бүртгэлээс гадна үг үйлдлээр нь Ч.Хүрэлбаатар болон Ц.Баатарсайхан нар нэг ашиг сонирхолтой гэдгийг нотолж болно. 

Төрийн сайдын албан бичгийг хууль бусаар үйлдэж, өөрт хамаарахгүй чиг үүргийн дагуу хөрөнгө оруулагчийг дарамтлахаас өөрөөр Ч.Хүрэлбаатар, Ц.Баатарсайхан нар ашиг сонирхол нэгтэй гэдгийг нотлох шаардлагагүй биз ээ.

Нөгөөтэйгүүр  “Таванбогд групп”-ын эзэн Ц.Баатарсайхан “Савада холдинг”-ийн буюу Хидео Савадагийн эзэмшдэг хувийг худалдаад авчихвал ХААН банк түүнийх болно гэсэн үг. Гэвч тэрбээр Савадатай тохиролцоонд хүрч чадаагүй. Харин улс төрийн яг энэ процесстой зэрэгцээд  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар ам нээх болж, анхааруулгын өнгө аястай мессеж өгч эхэлсэн нь тэр Ц.Баатарсайханы өмнөөс дуугарч байгаа гэх хардлагыг улам баталгаажуулж байгаа юм.

Товчхондоо, Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайханаар дамжуулсан өөрийн бизнесээ хамгаалж байна уу. Эсвэл Ц.Баатарсайхан УИХ-ын гишүүн, сайдыг бамбайгаа болгон ашигладаг уу. Аль нь ч байсан арилжааны банкны хувьцаа эзэмшилд онцгой анхаарал хандуулж байгаа Ч.Хүрэлбаатар өөрийн ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьсан гэдэг нь тодорхой байна.


БАРИМТ-4 Монгол банкнаас ХААН банкны хувьцааг худалдан авалтыг зохион байгуулахаар товлосон ч 35 удаа хойшилжээ


Чамгүй олон жил монголчуудтай хамтран ажилласан ноён Савада өдгөө ХААН банкны хувьцаагаа зараад холдохын түүс болж буй гэх юм билээ.

Гэвч тэрбээр Ч.Хүрэлбаатарын дээрх сүрдүүлгийг Савада Хидео үл тоосон. Үл тоосныхоо хариуг өнөөдөр ч хүртэж байгаа. Тодруулбал 2019 оноос хойш Хаан банкны 60 хувийн хувьцаагаа зарах гээд чадаагүй. Савада холдингс компанийн ТУЗ-өөс өөрийн хувьцаагаа Upsilon Fund, meta capital  хэмээх 2 компанид худалдах шийдвэр гаргасан. Монгол банкнаас 2020 оны 2 сарын 20-ноос 4-р сарын 20-ны хооронд худалдан авалтыг зохион байгуулахаар товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж нийт 35 удаа хойшилсны эцэст 2021.06.29-нд худалдан авалт цуцлагдаад ор сураггүй болсон.

 Магадгүй хувьцаагаа Таванбогд группт зарах Ч.Хүрэлбаатарын шаардлагыг зөвшөөрсөн бол асуудал аль эрт шийдэгдэх байсан биз. 

Энэ бол Монголын улстөрчдийн ёсзүйгүй увайгүй дүр зургийн нийтлэг төрх. Эрх баригч МАН-аас ёсзүйт төрийн бий болгох, намын түвшиндээ өндөр хэмжээнд авч үзэхээ илэрхийлээд буй. 

Тэгвэл Засгийн газрын нэрийг бариад хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхээр хууль бус бичиг хүртэл үйлдсэн Ч.Хүрэлбаатарт ямар хариуцлага тооцох вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглах учиртай.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.57
    2022/02/25

    хотгор шанагын хулгайчийг шалгаачээ.

    Хариулах
  • 202.126.89.229
    2022/02/25

    Улаан цайм мэлздэг хүн дээ.Солонгосоос худалдан авалтын мөнгө орж ирсэн байна гээд шуугисан чинь ХҮРЭЛБААТАР бид өрөө авсан юм аа гэж ярив.Худалдаж авсан солонгос ерөнхийлөгч шоронд оров.Солонгос сэтгүүлч хотгор шанагийн тухай мэдээлэл цацав.Нөгөө өрөө авсан гэсэн ХҮРЭЛБААТАР нь би тэр хотгор шанагат ёстой түй ч хамаагүй гэж мэлзэж суухыг харлаа.Ичих нүүр гэж алга ойлгосон.Одоо ХААН банк надад хамааралгүй л гэж хэлнэ .Захиа ч бичээгүй гэж гүрийнэ Харж л байгаарай

    Хариулах
  • 202.126.88.32
    2022/02/25

    manai buzaruud gadnii sain hurongo oruulaltiig mash ih urgeej zailuulj baigaa, orond ni avilga muu buhnee haatsailah etgeeduudiig l tetgej baigaa

    Хариулах
  • 59.153.115.58
    2022/02/25

    Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/02/25

    АТГ - шалгаж сүйд болохгүй. Согтуугаар жолоо барьж жирэмсэн оюутан дайрч алаад АВЛИГАЧИН прокурор, байцаагч, шүүгч нараар хэргээ хэрэгсэхгүй болгуулсан ЛҮНДЭНДОРЖ гэгчийн эхнэр соронзонгийн хэргийг ч АТГ шалгаж байгаа нэртэй шалгахгүй байгаа. АТГ ын даргад шударгаар ажилладаг хуульч тавихгүй бол энэ байгууллага бас л хэцүү болж байна

    Хариулах
  • 213.87.158.250
    6 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 84.202.59.106
    14 цагийн өмнө

    yamar ulaan tsaim yum be ene tør bariltsaj bgaa humuus, uls ornoo yasan boddoggui yum be, estoi heleh ug alga, archaagui luivarchid yumaaaaa

    Хариулах