​“Арьсаа хамгаалах дарга нар бус ардын хүүхдүүд тэнд хохирч байна”

Х.Есү
2022/02/25

Өчигдрөөс эхлэн ОХУ Украин улс руу довтолсноор тус улсын нөхцөл байдал хүндэрсэн. Украин 137 цэргээ алдаж, 316 хүн шархадсан талаар тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдээд байгаа.
Энгийн иргэд рүү дайрахгүй гэж мэдэгдсэн ч Оросын бөмбөгдөлтөд хэчнээн энгийн ард өртөөд байгааг таамаглахад хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Украин улсад манай улсын 60 гаруй оюутан суралцдаг. Өнөөдрийн байдлаар тус улсад манай улсын 27 оюутан метроны буудалд хоргодож байгаа. Тэд идэх хоол, уух усгүй, утасных нь цэнэг дуусч, хүнд нөхцөлд “шок”-ын байдалтай байна. Оюутнуудын эцэг эх манай сайтын редакцид хандан тогтмол мэдээлэл өгсөөр байгаа билээ. Албаныхан нэг ч монгол иргэн шархдаж халдлагад өртөөгүй байгаа гэсэн хэдий ч оюутны ар гэрийнхний зүгээс нэг оюутан мөрөө мулталж ухаан алдаж унасан талаар бидэнд мэдээлсэн юм. 

Метроны хонгил дотор энгийн иргэд үймээн үүсгэж айж сандралдсан, хоол хүнсний дутагдалд орсон маш хүнд байдалд байгаа.
Гэтэл Гадаад харилцааны яамнаас өчигдөрхөн “Энэ сарын 26,27-ны нислэгээр иргэдээ татан авахаар тийз захиалсан” гэж хээв яриад зогсов байв. 

Өчигдрийн байдлаар Украины агаарын хилийг Оросууд бүхэлдээ эзэлж авсан гэх мэдээлэл гарсан ба Гадаад харилцааны сайд, дарга нар л хүн бүрийн сонсож үзсэн мэдээллийг огт мэдээгүй, эсвэл ажиллаж байгаа болж дүр үзүүлсэн үү гэж харагдаж байна.

Үүнийгээ ч баталж Консулын газрын захирал Б.Болд өнөөдөр “Украины агаарын хил бүхэлдээ хаагдсан, 26,27-ны өдрүүдийн нислэг цуцлагдаж байна, Харьков, Киевийн хил мөн хаагдсан, тиймээс оюутнуудаа яаж татаж авах вэ гэдгээ судалж байна” гэж мэдэгдэв

Нэг ёсондоо тэрбээр агаарын хил хаалттай, газраар ч мөн иргэдээ татан авах боломж бага, тиймээс бидэнд ямар ч арга алга гээд хэлчихлээ. Украин улсын нөхцөл байдал минут тутамд өөрчлөгдөж байхад манай сайд, холбогдох дарга нар хуралдаж судалсаар л байна.

Угтаа оюутнуудын сурч буй сургуулиудад албан ёсны бичиг хүргүүлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Оюутнууд дайн болох гэж байх шиг байна сургууль руу маань албан ёсны бичиг явуулаад биднийг татаж аваач гэж удаа дараа хүссэн боловч доог тохуу хийж “Дайн болох гэж байгааг батал, тэгвэл бичиг хийж явуулна” гэж басамжилсан гэх асуудал шүүмжлэл дагуулж байгаа юм.

Энэ талаар манай сайт Консулын газрын захирал Б.Болдоос тодруулахад “Би оюутнуудыг басамжилж, доромжилж дайн болох гэж байгааг батал гэж хэлээгүй” хэмээн өөрийгөө өмөөрөөд амжсан. Б.Болд: “Бид дайн хэзээ болохыг мэдэхгүй, оюутнуудад хандан дайн болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй. Дайн болох гэж байгаагаа хэл, хэлж мэдэхгүй бол бид яваад байх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Эрхэм Консулын газрын захирал нэг утгатай зүйлийг хоёр өөр үгээр орлуулан ийнхүү тайлбарласан нь эгдүүцэм хачирхалтай санагдсаныг нуух юун. Одоогийн байдлаар оюутнууд эсвэл Консулын газрын захирал, гадаад харилцааны яамныхны зөв бурууг шийдэх нь гол асуудал биш, Украин улсад суугаа иргэдээ хэрхэн хурдан татаж авах вэ гэдэг нь чухал. Арьсаа хамгаалж ард нь үлдэхэд ардын хүүхдүүд л тэнд хохирч байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.165.180.125
    2022/02/26

    Zaluu khuukheduud bn 7.khonog tes,daraan bukh yum saakhan bolno.Akhij khezeech daan bolokhguu 100%

    Хариулах
  • 64.119.26.158
    2022/02/26

    Бүх орж, гарах хөдөлгөөн зогссон газао байгаа иргэдийг манай улс ямарч вм хийх боломжгүй байхад засгийг муулаад нэмэргүй. Хятад улс хүнээ авч чадахгүй бна. Юу гэж нэгнийгээ муулаад бгаа юм бэ

    Хариулах
  • 202.126.89.19
    2022/02/26

    mun gadaad hergiin yam buheldee buruutai.

    Хариулах
  • 202.126.89.19
    2022/02/26

    bold gedeg hund mash hatuu arga hemjee avah heregtei.hohirol garval bugdiig ni tuluuleh ni unend niitsne

    Хариулах
  • 213.87.130.245
    2022/02/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - Senstos.Com

    Хариулах