Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан. Ажлыг хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна. Харин өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.
Хурлын эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөсөн. Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой. Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус технологийн парктай үйл ажиллагааны гэрээ байгуулаад байна” гэв. Мөн одоогийн байдлаар паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлд цемент, арматур төмрийн худалдаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захуудыг нүүлгэх боломжтойг хэллээ.
100 айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг аж.Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.96.35
Хархорин захын хотоос гаргахгүй бол Замын-Үүд Алтанбулагийг холбосон Олон утсын чанартай зам чинь түгжрээд хог болж байна шүү.
Хариулах66.181.161.82
100 ail bol vneheer arguu gazar sdee,
Хариулах66.181.161.82
demjij bna
Хариулах192.82.78.36
demjej bna.. olon jil nuulgene gej hudlaa yarisandaa
Хариулах202.126.89.215
Дэмжиж бна .Одоо ярихаа болиод ажилаа хурдан хий. Одоо цаг нь болсон
Хариулах66.181.180.213
шадар сайд Амарсайхан нүүлгэх гээд чадаагүй одоо Сумьяабазар чадах уу?
Хариулах203.98.76.6
Хуралдаад л байх уу хэзээ ажил болох вэ??
Хариулах103.57.94.75
20 жил судлав,яри
Хариулах103.26.193.221
Худлаа яриад хуралдаад байхаас цаашгүй
Хариулах192.82.68.235
Hotiin tuviin a bus.Suhbaatariin Talbai havia l ungunoruulaad bna. Hotiin tuviin a bus gesen chini hun aimar bohir zavaan...
Хариулах66.181.161.96
100 aild armatur cement tumur zardag turuljsun tom hudaldaa barag bhguishdee tiim bhad ehleed nuulgene geed hudlaa ulger yariad bhiin. Hamgiin ih massiig hamarsan materialaa nuulgeh heregteishdee. Ajiliin heseg ni 4n jil yu hj sudalsan yu. Odoo dahiad ded heseg tomilood sudalsaar bgaad 5 n jil bolnodoo
Хариулах202.21.124.133
Барилгын материалын бусад захуудыг адилхан нүүлгэх хэрэгтэйдээ
Хариулах66.181.161.63
БУРУУ
Хариулах202.126.89.119
за тэгвэл ботаникийн зам өглөө оройдоо нил түгжрэл болох нь дээ.урдах зам нь ч мөн адил
Хариулах213.87.128.195
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах66.181.161.55
Тэгж худлаа шаагаад яхвдээ 10,20 жил ярьлаа сумтайбазар данда худла шаанаа тр маршал тауны замыг янзлна гсн ясн бахь бдгаараа
Хариулах103.26.193.203
Одоо шиидсээн
103.57.92.12
Миний санахаар 10 жилийн өмнө нүүлгэнэ гээд хятадуудыг дийлээгүй одоо дийлэх үү?
Хариулах103.26.193.203
Диилэх болсоон
202.126.89.19
Bolson boloogui zahuidiig bugdiig ni gargah heregtei, hunsnees busdiig ni
Хариулах139.5.219.154
Tiim shvv zarim heseg gazruud gazart orood iheltsen bnlee hudaldaa erlegchid oorsdoo uhamsartai bmaar bna orgojij telhees bid hogjin za tegeed ar araasaa gedeg bizdee
Хариулах103.212.118.71
Zugeer l surguuliudaa gargah heregtei shde
Хариулах103.26.193.203
Чамаиг гарганаа
150.129.140.196
Zuv shvv. Hotoo teleh heregtei.
Хариулах