Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол болон Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хорооллын айлууд халуун ус, дулаангүй болсон гэх мэдээллийг Рапид харш болон Нарны хорооллын иргэд өглөө.
Учир нь тус хорооллуудад амьдардаг зарим айл өрх, үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хэрэглээний ус, дулааны төлбөрөө төлөөгүйн улмаас УБДС-ээс хэрэглээний халуун усыг нь хаажээ.
Үүний улмаас төлбөрөө хэрэглээний ус, дулааны төлбөр /байрны мөнгө/-өө цаг тухайд нь төлж байсан олон иргэд хохирч байгаа юм. Энэ асуудалтай холбоо
Энэ асуудалтай холбогдуулан тус хорооллуудыг хариуцагч "Цэнгэлдэх ОСНААК" ХХК-ийн гаргасан мэдэгдэл:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд Цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох нөхцлийг тодорхой зааж өгсөн байдаг.
Үүнээс харвал төлбөрөө төлөөгүй бол халуун ус, дулаан хязгаарлана гэх заалт байхгүй бөгөөд иргэдийг хохироож буй үйлдэл юм.
Энэ талаар "Улаанбаатар Дулааны Сүлжээ"-ээс тодруулахад "Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 29.1.8-д зааснаар 32.2.1-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас тодорхойгүй хугацаагаар хааж байгаа. Цахилгаантай адилхан хэрэглэгч тус бүрээр нь салгаж хаах боломжгүй байдаг учраас нийтэд нь хаасан. Нэг шугамаар халаалт явдаг учраас бүгдийг хаасан. Манай зүгээс холбогдох байгууллага / Цэнгэлдэх орон сууцны контор/-д удаа дараа албан бичиг явуулж байсан." гэлээ.
Эл асуудал нь усны хангамжтай холбоотой учраас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь үйлчлэх бөгөөд цахилгаан эрчим хүчийг хязгаарласан тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хязгаарлах эрхтэй юм.
Үүнээс харвал бүтэн хорооллын ус, дулааныг хууль зөрчиж хаасан бөгөөд үүний улмаас тус хорооллын иргэд хохирч байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.147.137
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах122.201.23.84
Хэрэглэсэн халуун ус, дулааны эрчим хүчний мөнгөө төлөх үүргийг хүлээж байгаа Цэнгэлдэх ОСНААК орон сууцны контор буруутай.
Хариулах103.111.68.3
хууль зөрчиж халуун ус хаах шийдвэр гаргаж дураараа аашилсан албан тушаалтанд ямар арга хэмжээ авсан бэ?
Хариулах