Украинд өрнөж буй дайнтай холбоотойгоор дэлхийн олон улсаас манай хойд хөршид эдийн засгийн хориг тавьсан. Үүнийг дагаад манай улсад бараа бүтээгдэхүүнийн үнэ өдрөөс өдөрхт нэмэгдсээр байна.
Бодит нөхцөл байдлыг тодруулахаар манай сурвалжлах баг хүнсний зарим захаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Бараа бүтээгдэхүүн, жимс ногооний үнэ чухам ямар шалтгаанаас болж өдөр ирэх тусам өсч байгаа, урд хилийн удаан хугацааны хилийн хориг хэр нөлөөлсөн эсэх, дотоодын шалтгаан нөхцөлтэй холбоотой юу зэргийг тодруулах юм.
Биднийг өглөө эрт очиход хүн цөөтэй, хөдөлгөөн сийрэг байлаа. Баянзүрх хүнсний захын жимс, нарийн ногооны тасагт нэгэн эмэгтэй өргөст хэмх хэд вэ хэмээн асуухад худалдагч 16000 төгрөг гэх нь дуулдана. Эмэгтэй лангуу бүрээс үнэ асууж тойрсоор гарч одов".
Худалдаа эрхлэгч 1: “Одоо хил хаалттай Хятадаас бараа ирэхгүй лангуун дээр дандаа Орос жимс ногоо байгаа. Дайн эхлээд долоо хонож байна. Энэ хугацаанд жимсний үнэ дунджаар 5000-10000 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь барааны үнэ өдөр тутамд л нэмэгдэж байна. Иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Зарим нь үнийг нь сонсоод явна, зарим нь уурлана хэцүү шүү дээ.
Угтаа бөөнддөг газрууд нь ямар ч зохицуулалтгүйгээр дуртай үнээ хэлж зардаг болсон. Бид цаанаасааа тэгж үнэтэй авчихаад ашгаа нэмээд зарахаас өөр аргагүй. Тэнгэрт хадсан үнэтэй болчихоор хэн худалдаж авах билээ дээ гээд багахан л нэмж зарж байна” гэв.
Худалдаа эрхлэгч 2: “Ямар үнэтэй юм бэ гэж хүн болгон хэлж байгаа. Хятадын импорт зогссон тул Оросоос жимс ногоо ирж байгаа. Бид нар Барс худалдааны төвөөс бөөндөж авдаг. Орос бараа маш их үнэтэй байгаа нь ялангуяа жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарт хүнд тусч байна. Үнэ нэмж зарах боломж үнэндээ алга.
Барс захын бөөндөгч нар үнийг хэт их хөөрөгдүүлж байна. Үүнийг зохицуулдаг газар байдаг бол хил гааль нь хэвийн байхад ингэж үнэ хөөрөгдүүлж байгаа хүмүүстэй нь хариуцлага тооцмоор байна” гэж аргаа барсан янзтай хэлж байв.
Иргэн: “Барааны үнэ сүүлийн үед асар их нэмэгдэж байна. Эхлээд Хятадын хил хаалттай гэж үнээ нэмсэн. Одоо Орос Украины дайн гээд бас үнэ нэмж байгаа нь үнэхээр утгагүй санагдаж байна.
Өнөөдөр би нэг хоолны ногоогоо өдрийн цалингаараа авч хүрэхгүй байна. Нэг ширхэг огурцы, таван улаан лооль авахад л 20000-30000 төгрөг болж байна. Ийм байхад иргэд яаж амьдрах юм бэ.” хэмээн ярьж байв.
Үнийн мэдээллийг сонирхуулахад:
Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар дайны сургаар импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнийн үнэ хэдхэн хоногийн дотор огцом нэмэгдэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Манай улсын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийн зохицуулалт байдаггүйг бензины үнэ өсөхөд болон энэ мэт олон улсад болж буй томоохон үйл явдлын дараа бараа бүтээгдэхүүнийн үнэ нэмэгдэж байгаагаас харж болох юм.
Бидний ченжүүд гэж ярьдаг бараа бүтээгдэхүүн бөөндөж оруулж ирдэг хүмүүс энэ мэтээр дуртай үедээ хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдүүлж байгаа нь энэ асуудлыг зохицуулах байгууллага, бодлого хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.93
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах122.201.24.57
Ногоочид арай муухай илжирсэн өмхийрсөн ногоог шороотой хутгаад өндөр үнээр зарж байна. Наймаачид үнэндээ л монголчуудыг элгээр нь хэвтүүлэх юмаа энэ хулгайчуудад авах арга хэмжээгэж байдаггүй юм уу
Хариулах64.119.18.232
БҮҮ ав. Амьдарч болно.
Хариулах