ШУУРХАЙ: Буу ашиглаж дээрэм хийсэн этгээдийг баривчиллаа

2022/03/03

Манай улсад иргэд галт зэвсэг биедээ авч явах, хэрэглэх нь хуулиар хориотой. Гэтэл сүүлийн үед галт зэвсэг хэрэглэж, дээрэм хийх хэргүүд олширч байна. 

Тэгвэл өнгөрсөн шөнө буу ашиглаж, бусдыг дээрэмдэж байсан нэгэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

Бидний олж мэдсэнээр тухайн этгээд Э нь 32 настай, өмнө нь дээрэм, хүний биед гэмтэл учруулах, хүний амь хөнөөх зэрэг гэмт хэргүүд үйлдэн, 3 удаа ял шийтгүүлэн, эдэлж байгаад саяхан суллагджээ. Мөн галт зэвсэг ашиглан олон удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн байх магадлалтай юм байна.
Бид энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулан, дэлгэрэнгүй мэдээлэх болно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.93
    2022/03/04

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 64.119.23.130
    2022/03/03

    …хүний амь хөнөөх зэргээр 3 удаа ял шийтгэл эдэлж байгаад суллагдсааан?!!!!

    Хариулах