Ардчилсан намаас ээлжит бус XIII их хурал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "Гуравдугаар сарын 5-нд АН-ын ээлжит бус XIII их хурал болно. АН-ын үндсэн дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хорооноос хуралдуулах шийдвэр гарсан. АН бол өнөөдөр дарга цэрэг гэхээсээ илүүтэй дүрмээ өөрчлөх ёстой.
АН бол асуудлыг хамтын зарчмаар шийддэг. Хэн нэгэн даргыг дагаж далдагнадаг нам биш. Тэр утгаараа дарга руу хэт эрх мэдэл төвлөрсөн дүрмийг саармагжуулна. Ер нь хамтын удирдлагын зарчмаар явах ёстой. Энэ нь Ардчиллын зарчим. Бодлогын нам болох, хариуцлагатай байх чиглэлд өөрчлөлт хийгдэнэ. Дээрх дүрмийн өөрчлөлтийг намын их хурлаараа баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. АН-ын дүрмийн өөрчлөлтийг намын их хурал шийддэг дүрэмтэй.
Хуульч Г.Батбаярын охины асуудал бол намаас тусдаа асуудал. Тэр асуудлыг хуулийн байгууллага шийднэ. Хувь, хувьсгалын асуудлыг ялгаж сурах хэрэгтэй. Ер нь зарчмын хувьд хүний эрх чөлөөг хүндэтгэх гэдэг хамгийн чухал үнэт зүйл. Энэ соёлыг үлгэрлэж явах ёстой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.93
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах103.26.194.146
Эрдэнийн намын хурал уу, цогтгэрэлийн үү, бүр гуравдагч нь уу, толгой эргэж гүйцсэн байх шүү гишүүд гэх малууд чинь
Хариулах192.82.81.183
Чи дуугүй л бай