Б.Амарсанаа: Хүмүүнлэг ёсны харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж тухайн оюутныг хасах саналыг хүргүүлж байна

Т.Отгонсувд
2022/03/03

МУИС-Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа: "Бид ул суурьтай хандах хэрэгтэй. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэх зарчим байдаг. Бид анхааралтай ажигласан бөгөөд байнга анхаарал тавьж ирсэн. Тиймээс асуудлыг ул суурьтай авч хэлэлцлээ. Хууль зүйн сургуулиас тухайн оюутныг МУИС-аас хасах тухай саналыг хүргүүлж байгаа.

Энэ үйлдэл бол хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас тухайн оюутныг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байна.

Бид зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр хуульчийн мэргэжлийн удиртгал хичээлийг сэргээн оруулах талаар ярилцсан. Мөн цаашид оюутнуудаа сонгон шалгаруулж элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ анхаарах ёстой талаар ярилцлаа.

Юуны өмнө нийгмийг доргиосон, бухимдуулсан асуудалд манай сургуулийн суралцагч маань холбогдсонд уучлалт илэрхийлэх нь зүйтэй байх.  Энэ бол хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгхээр ял шийтгэл гэм буруутай нь тогтоогдохоос өмнө хүнийг ялалж болохгүй гэдэг асуудал бол хөндөгдөхгүй гэдгийг тодруулж хэлье. Энэ бол суралцагчтай байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээний хүрээнд МУИС-ийн дүрэм журмыг баримтлах ёстой. МУИС-ийн дүрэм журмыг ноцтой зөрчвөл оюутныг хасах үүргийг гэрээндээ зааж өгсөн байдаг" гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.220
    2022/03/04

    Зөв шүү дээ. Бусдад нь сургамж болог.

    Хариулах
  • 66.181.187.61
    2022/03/04

    жүжиг.

    Хариулах
  • 103.212.118.168
    2022/03/04

    ийм ирээдүйн шүүгч өмгөөлөгч монголд огт хэрэггүй шүү

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/03/04

    та нар амжихгүй наадхыг чинь Шүүх шийддэг юм тэр охины аав Монгол улсын өмгөөлөгч тэгэхээр зүгээр л гарчихана Б Ариунзаяа Монголын ирээдүйн шүүгч болох хүн

    Хариулах
  • 213.87.89.93
    2022/03/04

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах