"Тэгш боломж, тэнцвэртэй харьцаа" лобби бүлэг байгуулагдаж, зорилго, чиглэлээ тодотгон, судалгааны ажлаа эхлүүлснээ өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа мэдэгдлээ. Тэрээр улам бүр хумигдаж, бэрхшээлтэй тулгарсаар байгаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх орчинг сайжруулах, орлогоо дээшлүүлэх боломжийг нээх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн юм.
Уг бүлгийн зохицуулагчаар С.Одонтуяагийн зөвлөх Б.Пунсалмаа томилогдон ажиллах болсон бөгөөд анхны уулзалтаараа шууд худалдаа буюу сүлжээний бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй төрийн ордонд уулзсан байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллахаар болсон байна.
С.Одонтуяа: Эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэхэд нь таатай орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Сүүлийн үед эмэгтэйчүүдээс бизнес хаагдлаа, огт орлогогүй боллоо гэсэн санал шүүмжлэл, шийдвэрлэхийг хүссэн хүсэлтүүд ихээр ирэх болсон. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй бол 2000 оноос хойш хөдөлмөр эрхлэлт 2,7 хувиар буурсан байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 53 хувьтай байна. Судалгааны ганцхан энэ үзүүлэлтээс Монгол Улсын хүн амын тал хувь нь орлогогүй, ажилгүй байгааг харж болохоор байна. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд таатай орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага нийгэмд үүсчээ. Иймээс бид санаачлаад эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх орчинг сайжруулах, орлогоо дээшлүүлэх боломжийг нээх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилго бүхий "Тэгш боломж, тэнцвэртэй харьцаа" нөлөөллийн бүлгийг байгуулж байна. Энэ бүлэгт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулан хамтдаа үр дүнтэй шийдэл олохын төлөө ажиллах болно. Бусад орнуудад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжсэн бодлого гарган ажилладаг жишиг олон байна. Нэг л жишээ гэхэд Канад Улсад эмэгтэйчүүдэд зориулсан тусгай банкийг Ерөнхий сайд нь байгуулж байсан. Төрөөс бизнесийг дэмжихээр 10 их наяд төгрөгийг олгосон хэдий ч эздэдээ хүрч чадсан уу, үгүй юу гэдэг дээр бид судалгаа хийж үзэх хэрэгтэй байна. Ковидүүс шалтгаалан үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн ачаалал гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Энэ цаг үед Эмэгтэйчүүдийн ажилтай орлоготой болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэхэд нь ялгаатай буюу таатай орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Б.Пунсалмаа: Бид нэг өрх, нэг бизнес эрхлэгчийн тухай ярьж мэт байгаа боловч цаад утгаараа Үндэсний аюулгүй байдал, Монгол улсын эдийн засгийн чадавхийн асуудал яригдаж байна.
Өнөөдөр бид нэг өрх, нэг бизнес эрхлэгчийн тухай ярьж мэт байгаа боловч цаад утгаараа Үндэсний аюулгүй байдал, Монгол улсын эдийн засгийн чадавхийн асуудал яригдаж байгаа юм. Та бидэнд тулгарч байгаа бэрхшээл бол зээлийн өндөр хүү, зээл авах боломж, төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцаагүй байдал, нөгөө талаас цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудал. Төрийн зүгээс дэмжлэг үнэхээр шаардлагатай байна. Тиймээс бид эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд гарцаагүй хэрэгцээтэй зүйлийн хамгийн чухлыг олох, хууль, эрх орчинг сайжруулах, таатай орчинг бүрдүүлэхэд санал санаачлага, дуу хоолойгоо хүргэхээр цуглараад байна.
Сүлжээний бизнес эрхлэгчид: Хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс улсад ч хохиролтой
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл тулгарч байгаа бэрхшээл, гарц гаргалгаа, шийдлийн талаар санал солилцож, уг бүлгийн идэвхтэй гишүүн болж ажиллахаа илэрхийлсэн юм. Бизнес эрхлэгчид шууд худалдааны буюу сүлжээний бизнесээр маш олон эмэгтэйчүүд амьдралаа залгуулдаг. Арав гаруй жил сүлжээний бизнес хийгээд улсдаа маш их хэмжээний татвар төлж, чамлахааргүй их ашиг олсон ч тэр хэмжээний их дарамт, хүнд байдлыг давж гарсаар ирсэн. Шууд худалдааны бизнес хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй учраас ихэнх нь далд хэлбэрээр явагддаг нь улсад ч хохиролтой юм гэдгийг онцолсон юм. Тухайн бизнесийг хийх зөвшөөрлийг авахын тулд маш өндөр татвар төлдөг. Бусад оронд шууд худалдааны бизнесийг их дэмждэг. Уулзалтад ирсэн эмэгтэйчүүд төрөөс олгогддог зээлээс авч үзээгүй, олон жилийн туршлага, барьцаа хөрөнгө байгаад ч бидэнд боломж байдаггүй. Төслөө бичээд улаа эргэтэл гэдэг шиг явсан, дараа нь Хөгжлийн банкны зээл нөлөө бүхий хүмүүст зориулагдсныг сонсоод үнэхээр гутарсан, итгэл найдвараа гишгүүлж, гадагшаа явмаар санагдсанаа ярьсан юм. Өнөөдөр маш их ачаа үүрч байгаагаа илэрхийлэхийг хүссэн ч сонсох төр байдаггүй. Харин өнөөдөр бидний зовлон бэрхшээлийг сонсож байгаа УИХ-ын Дэд дарга Одонтуяа, зохицуулагч Пунсалмаа нарт талархаж байна гэсэн юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчид: Бага хүүтэй тохиромжтой нөхцөлтэй зээл шударга бусаар олгогдож байгаад харамсаж байна
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг хуучны зүйр үг байжээ. Үнэнээр явсаар байтал үхэр тэрэг нь гацсан бололтой. Зээл бол үнэхээр шударга бусаар олгогдож байгаад харамсалтай байна. Тиймээс өндөр хүүтэй банк бусаас болон хувь хүмүүсээс өдрийн зээл авч үйлдвэрлэлээ явуулж байна. Бидэнд бас нэг тулгарч байгаа бэрхшээл бол хүний нөөц. Бид цалинтай сургаж, дадлагажуулдаг ч тогтвортой ажилладаггүй. Нарийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэхгүй байна. Түүнчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Гэвч өрхийн үйлдвэрлэлд чиглэсэн бодлого байдаггүй зэрэг олон бэрхшээл байгаагаа учирлаж, бүлгийн үйл ажиллагаа үр дүн гартал хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэ бүлгийн үйл ажиллагаа БҮХ Эмэгтэйчүүдэд нээлттэй бөгөөд "Тэгш боломж, тэнцвэртэй харьцаа" үүсгэж асуудлаа шийдвэрлэхийг хүссэн эмэгтэй бүр НЭГДЭЖ болохыг уриалсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.93
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.21.107.96
Баянгол дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөл ё гэдэг үү дарга гээ биздээ 24 оны сонгуулийн нүхээ иалтаж байнаа даа өэгөрсөн хугацаанд энэ дүүргийг чвах гарц замгүй больол нь байшин барьж амьжиргаагаа дээшлүүлсэн хүн гээ биз дэн
Хариулах