Г.Занданшатар: Тав, 10 саяас дээш орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох нь зөв

2022/03/04

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. 

Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм" гэжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.199
    2022/03/05

    Оорсдийнхоо хулгайчуудыг цэгцэлчихээд дараа дураараа солиороо

    Хариулах
  • 213.87.89.19
    2022/03/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.126.90.158
    2022/03/04

    Сангууд алдагдалд орсон нь хэний буруу вэ, тэдэнтэйгээ л ярь!

    Хариулах
  • 139.5.217.60
    2022/03/04

    Дөнгөж гар дээрээ хэдэн төгрөг цуглуулж өндийж байгаа иргэдээ дахиж нэрвээд яахав дээ, дундаж давхаргыг дэмжинэ гэдэгтэй чинь зөрж байна, тэрний оронд олон зуун сая төгрөгтэй гарал үүсэл нь эргэлзээтэй мөнгө бол харин хатуу хяналт тавих хэрэгтэй байх , дундаж давхарга залуу хүмүүс хэт их мөнгөний хадгаламж, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бол тун эргэлзээтэй байх

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/03/04

    Өндөр татвар авлаа гээд яаах юм, та нар т идэншдээ, та нар л ард түмний боломжийг хулгайланшд

    Хариулах
    • 202.126.89.61
      2022/03/04

      ӨНДӨР ТАТВАР АВЛАА ГЭЭД ТА НАР ХӨНЖЛИЙН БАНК , ЖДҮХС , НДС , ЭМДС шиг НАМаараа хуваагаад идчихнэ шүү дээ.Шинэ маягийн коммунизм байгуулах юм байна л даа..Их хийснээс нь их нийгэмчлэх юм гэж ойлгов..Их нийгэмчилээд өөрсдөө их идэх юм байна гэж ойлгов